Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэсчээ

 
Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасагт сүүлийн 7 хоногт харьцангуй өндөр ачаалалтай буюу өдөрт 45-60 хүн хандаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Сүүлийн үед цас орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор ахуйн гэмтэл нэмэгдсэн байна.
 
Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн ачаалал нэмэгдсэн нь ахуйн осол нэмэгдсэнтэй холбоотой нөгөө талаас тус тасагт ирж буй архины хамааралтай иргэдийн тоо нэмэгдсэн нь ч ачаалал үүсгэж байгааг хэллээ.
 
Учир нь хүйтний эрч чангарч байгаа энэ үед согтуу иргэдийг осгож гэмтэх, амь насаа алдахаас сэргийлэхийн тулд яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасагт архийг нь гартал байлгахаас өөр аргагүй байгааг хэлж байна.
 
Түүнчлэн амбулаторийн үзлэгт хамрагдах боломжтой ч цаг авч хүлээлтгүйгээр яаралтай тусламжийн тасгаас хурдан шуурхай үйлчилгээ авах гэсэн иргэд ч мөн тус тасагт ханддаг байна. Энэ ч бас яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн ачаалалд нөлөөлж байгааг хэллээ.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс