"Тагнуул, технологийн газруудтай хамтран техникийн тестүүдээ хийж эхэлсэн"

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

"Тагнуул, технологийн газруудтай хамтран техникийн тестүүдээ хийж эхэлсэн"

"Тагнуул, технологийн газруудтай хамтран техникийн тестүүдээ хийж эхэлсэн"

УИХ-ын  хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн халдварын онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган, байнгын хороодын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Парламент анх удаа онлайнаар хуралдахтай холбогдуулан энэ нь хэр боломжтой, ажил хэрэгч байж чадах эсэх талаар УИХ-ыг гишүүн Д.Лүндээжанцагаас тодрууллаа.

Тэрбээр "Том зааланд 10 гаруй хүн зай зайтай суухад аюулгүй. Нэг хэсэг нь Жанжинсүхбаатарын танхим, Их эзэн чингис хааны танхим, Б, Г танхим гээд тоноглогдсон дөрвөн зааландаа цөөн цөөнөөр хуваагдаж сууж болно. Нэг хэсэг нь өрөөнөөсөө явж болно.  Тоног төхөөрөмжийн хүрэлцээний тухайд "Би хууль санаачлагчийн хувьд Тамгын газарт шаардлага тавьсан. Тагнуул, технологийн байгууллагуудтай хамтран ажиллаад техникийн тестүүдээ өнөөдрөөс хийж байна. Нэг дор сууж байгаа юм шиг хуралдана. Бразилийн парламент мөн энэ маягаар хуралдаад эхэллээ. УИХ-ын хаврын чуулганаар маш олон хууль хүлээгдэж байна. Тиймээс ямар нэгэн байдлаар парламент аюулгүй байдлаар хуралдах хэрэгтэй. Засгийн газраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой 10 гаруй асуудал орж ирж байна. Үүнийг бид яаралтай хэлэлцэх шаардлагатай. Тиймээс цахим дэгээр хуралдах боломжийг яаралтай бий болгож өгөх шаардлагатай" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж