Хонгконгод дахин нэг муур халдвар авчээ | News.MN

Хонгконгод дахин нэг муур халдвар авчээ

Хонгконгод дахин нэг муур халдвар авчээ

Хонгконгод дахин нэг муур халдвар авчээ

Белгид өнгөрсөн долоо хоногт нэгэн муур коронавирусийн халдвартай эзнээсээ халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл энэ долоо хоногт ижил тохиолдол Хонгконгод бүртгэгдлээ.

Муурын эзэн 25 настай эмэгтэй гуравдугаар сарын 30-нд Covid-19 халдвар авсан нь тогтоогдсоноор муурыг нь амьтдын тусгаарлах байр руу шилжүүлэн, хяналтад авсан байна. Удалгүй муурын ам, хамрын хөндийгөөс дээж авч шинжлэхэд коронавирус илэрсэн ч тус мууранд ямар ч шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

Өчигдрийн/2020.03.31/ байдлаар амьтдын тусгаарлах байранд 27 нохой, 15 муур тусгаарлагдсанаас дөрөв нь эргэн гэртээ харьжээ. Энэ сарын эхээр Хонгконгод помераниан, герман овчарк үүлдрийн хоёр ч нохойны шинжилгээний хариу эерэг гарсан билээ. Помераниан үүлдрийн нохойн давтан шинжилгээний хариу сөрөг гаран гэртээ харьсан ч хоёр хоноод үхсэн юм. Гэвч түүний үхлийн шалтгаан коронавирус гэхээс илүү өндөр нас гэж эмч нар үзэж байна. Тус нохой 17 настай байжээ. Харин Герман овчаркын хувьд шинжилгээний хариу сөрөг гарсан ч хараахан гэртээ хариагүй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Белгид халдвар авсан муур Хонгконгийн тохиолдлыг бодвол бөөлжих, амьсгалахад асуудал үүсэх гэх мэт өвчний шинж тэмдэг үзүүлж байсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-04-01 49.0.212.165

Одоо мөдхөн оготно хулгануудад корона дэлгэрч балрах бий вий, оготно чинь бас л ялгаагүй сүүгээр бойжигч амьтад шүү, оготно бүрт мааск хийж өмсгө, гар нүүрийг нь савандаж угаагаад тусгаарлах байранд оруулж хоол ундаар хангах

Avatar

MOGEUH 2020-04-01 202.55.188.45

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж