НҮБ коронавирусийн тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар хийсэн судалгааны тайлангаа өчигдөр /2020.03.31/ танилцуулжээ. Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш короанавирусийн цар тахлыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамгийн том хямрал болж байна хэмээн тодорхойлоод энэ хямралыг даван гарахын тулд дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хэвлэлийг санал болгосон байна.
Тэрбээр энэ талаар “Бидэнд ямар нэгэн шинэлэг цогц шийдэл хэрэгтэй байна. Зарим улс орнууд үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн” хэмээсэн нь АНУ-ын туршлагыг жишээ болгосон явдал байв. Коронавирусийн давалгаанд хамгийн их хохирол амсаад буй АНУ нь саяхан өөрийн ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг ард иргэддээ бэлнээр хуваарилах арга хэмжээг авах болсноо зарласан юм.
Мөн тэрбээр энэ хүнд цаг үед аж үйлдвэржсэн орнууд бага буурай хөгжилтэй орнуудад туслахгүй бол тахал хээрийн түймэр шиг тархах аюултайг сануулжээ. Түүнчлэн НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий даяар “covid-19”-ийн нөлөөгөөр 25 сая ажлын байр үгүй болж, гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурах төлөвтэй байгааг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ