Канадын иргэн 37.8 сая төгрөгөөр үнэлэгдэх алт гаргахыг завджээ | News.MN

Канадын иргэн 37.8 сая төгрөгөөр үнэлэгдэх алт гаргахыг завджээ

Канадын иргэн 37.8 сая төгрөгөөр үнэлэгдэх алт гаргахыг завджээ

Канадын иргэн 37.8 сая төгрөгөөр үнэлэгдэх алт гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2020.04.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Монгол Улсын гадаад худалдааны 2020 оны нэгдүгээр улирлын мэдээгээр нийт 1 тэрбум 139.6 сая ам.долларын экспорт хийсэн. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34.4 хувиар буураад байна. Учир нь, дэлхий дахинаа COVID-19 халдварын тархалтын улмаас хорио цээр тогтоож, автомашинаар эрдэс бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой юм. Энэ долоо хоногоос нүүрс болон зэсийн баяжмалыг автомашинаар экспортлох үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өдөрт 30 орчим машин, Шивээхүрэн боомтоор 30-40 машин нүүрс экспортолж байна. Энэ оны эхний гурван сард нүүрс 3 сая 104 мянган тонныг импортолж, өмнөх оныхоос 59.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цаашид хилээр нүүрсний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа. Зэсийн баяжмалын хувьд 306 мянган тонныг экспортолсон бөгөөд өмнөх оныхоос 15 хувиар бууралттай гарсан.

Харин импортын хувьд нэгдүгээр улирлын байдлаар 1 тэрбум 211.1 сая ам.долларын импорт хийсэн. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11.2 хувиар буурсан. Гол импортын бууруултыг эзэлж байгаа бүтээгдэхүүнд машины тоног төхөөрөмж, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бол зарим нэг хүнсний бүтээгдэхүүний импорт бага зэргээр буурчээ. Харин гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт харьцангуй тогтвортой байна. Мөн суудлын авто машины импорт 26 хувиар, дизель бинзений импорт бага зэргийн хувиар бууралттай гарсан” талаар танилцууллаа.

УРГАМЛЫН ТОС, ЭЛСЭН ЧИХРИЙН ИМПОРТ ӨСЧ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ БУУРЧЭЭ

Жишээлбэл, өтгөрүүлсөн сүү болон сүү сүүн бүтээгдэхүүний хувьд 941.3 тонныг эхний улиралд импортолсон. Ингэснээр өмнө оны мөн үеэс 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Өндөг 31.5 сая ширхэгийг импортолсон энэ нь өнгөрсөн оны мөн үетэй адилхан байна. Улаан буудай 14.710 мянган тонныг импортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн дүнтэй байна.

Цагаан будааны хувьд 5764 тонныг импортолсноор өнгөрсөн оныхоос 97.5 тонноор буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол маш бага бууралт. Мөн хүнсний ногоо өнгөрсөн оныхоос 400 тонноор өссөн дүнтэй байгаа бол жимс жимсгэнэ 4825 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 2000 тонноор буурчээ. Ургамлын тос 5790 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 600 тонноор өссөн бол элсэн чихэр 19118 тонныг импортолсон бөгөөд өнгөрсөн жилээс 5000 гаруй тонноор нэлээд өсөлттэй үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Засгийн газрын шийдвэрээр бүх төрлийн будаа, ургамлын тос, элсэн чихрийг импортын гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас хоёр сарын хугацаагаар хойшлуулсантай холбоотой ажээ.

“НИЙТ 211 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР 12.2 САЯ ТОНН АЧААГ ТЭЭВЭРЛЭЖ, ХЯНАЛТАД АВСАН”

Гаалийн боомтууд дээр хяналт шалгалтын ямар арга хэмжээ авч байгаа талаар тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн саруудад тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа иргэдээ авч ирсэн. Уг зорчигчдыг тусгаарлах арга хэмжээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр тусгаарлагдаж буй иргэдийн ачаа тээшийг 14 хоногийн хугацаанд ариутган тусгаарлаж байгаад өнгөрсөн долоо хоногоос эхлэн ар гэрийнхэнд нь олгох ажлыг зохион байгууллаа. Одоо Туркийн онгоцоор ирсэн хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дуусаагүй байгаа учраас ачааг олгох болоогүй байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн боомтын Алтанбулаг боомтоор орж ирж буй нийт автомашинуудыг тухайн өдөрт нь бөөгнүүлж байгаад цагдаагийн хамгаалалт дор Улаанбаатар хот дахь гаалийн газрын хоёр хяналтын бүсэд  ариутгаж, дараагаар нь гаалийн бүрдүүлэлт хийж, эзэнд нь олгох асуудлыг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нийт 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тонн ачааг тээвэрлэж, гаалийн бүрдүүлэлтийг хяналтдаа авч явуулсан.

Замын-Үүдийн боомтоор гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42.9 мянган тонн нүүрс, 9.9 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон. Мөн Гашуунсухайтын боомтоор гуравдугаар сарын 21-нээс эхлэн 274 тээврийн хэрэгслээр 31.8 мянган тонн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Шивээхүрэнгийн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12.9 мянган тонн нүүрс экспортолсон.

КАНАДЫН ИРГЭН ХИЛЭЭР 37.8 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ АЛТЫГ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар ярихдаа “Энэ оны эхний гурван сард нийтдээ 210 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Жишээлбэл, гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-01 203.169.49.123

Энэ тэнэг сэтгүүлч нарыг яая даа байз. Алт яахаараа нэг грамм нь сая төг байх юм бэ? :gy;gg l nab vejguuoa /b dnxnr dgah /b6

Avatar

/*-*/ 2020-04-01 49.0.212.165

Оюутолгойн алт гадагшаа сул урсаж байгаа юм даа

Avatar

Зочин 2020-04-01 202.131.250.130

hahaha hil gaaliinhan uurdsduu hahuuli awna, yum gargana oruulna, adilhan ni hulgachid bizdee. Hudalaa surjignej gene hahah heree hereeniihee hariig gaihnaa gj haha

Avatar

mgl 2020-04-01 202.9.40.154

erhem gaalichdaa hamag alt gadagsh ni gargahad ta nar oroltsood baidag yum bi shuu?

Avatar

бороо 2020-04-01 66.181.166.137

Алт байж болзошгүй гэнээ !!! Алтаа арай танихгүй байгаа юм биш биз дээ , манай хил гаалийнхаан !
3-р сарын 3 -аас хойш бараг сар боллоо. Одоо хүртэл юу болохыг нь таниагүй л байгаа юм уу? Нэг шар юм л байгаад байдаг.
Алтаа танихгүй ч байж магадгүй юм шүү Учир нь удирдаж байгаа хүмүүс мэдлэг чадвар чансаа сэтгэлгээ муутай юм билээ ТЭР нэг хэлтсийн дарга гээд байгаа урууллаа долоосон Б.ЦЭРЭН мэтийн нөхөд удирдаж байна. гэхээр хэцүү л болчихсон газар шиг байна билээ.

Avatar

Зочин 2020-04-01 207.6.112.23

MEDREL GAZAA SETGUULCH

Avatar

Зочин 2020-04-01 202.9.46.25

1 грамм алт 1 сая төгрөг юм уу?

Avatar

Зочин 2020-04-01 202.126.88.159

Iim l zuil setguulch bichix yum daa.

Avatar

Зочин 2020-04-01 192.82.73.132

huraagaad avaach

Avatar

general 2020-04-01 122.201.28.8

gr -aar ni bish heden 10n tonnoor hil davuulaad zuuguud bgaan bish vv Altiig,

Avatar

Зочин 2020-04-01 172.90.243.62

30 грамм буюу нэг унцын жинтэй гарны браслетийг нь хураагаад авчихаж

Avatar

nuudel 2020-04-01 64.120.88.65

1 унц = 28 гр. 1584 доллар, 31 гр алт 38 сая төгрөг хахахахах

Avatar

bat 2020-04-01 192.82.65.182

малнаас дор новшнуудаа,энэ хэдэн тоогоо яаж бичиж,яаж уншаад байгаа юм бэ?49000,7 мянган тн гэдэг бол ямар том тоо гэдгийг ойлгож байна уу?бүгд алдаа,гахайнууд.

Avatar

Зочин 2020-04-01 203.91.115.54

Манай гаалийнхан аймаар том юм илрүүлжээ. Баяр хүргье. Үргэлжлүүлээд ажиллаад байгаараа, буяныг бүү гарга, гаргахад нь ч битгий оролц

Avatar

Зочин 2020-04-01 202.126.89.140

Алт байж болзошгүй гэнээ !!! Алтаа арай танихгүй байгаа юм биш биз дээ , манай хил гаалийнхаан !
3-р сарын 3 -аас хойш бараг сар боллоо. Одоо хүртэл юу болохыг нь таниагүй л байгаа юм уу? Нэг шар юм л байгаад байдаг. Тэгсэн мөртөө үнийг нь яг гаргачихсан байдаг.

Avatar

Zochin 2020-04-01 66.181.161.100

Uu huurhii nuguu oytolgoin bayalgiig hulgaigaar gadagsh n zuuguud duusah uym bna l da ih zuusundu manaihan hahuuli avaal gargaad baigaa

Avatar

oyun 2020-04-01 202.126.89.56

31 gram uu 320 gram uu 3 kg uu

Avatar

Зочин 2020-04-01 66.181.184.134

313 gramm alt bailgui yun 31 hen gramm be

Avatar

Зочин 2020-04-01 202.179.26.208

Alt baij bolzoshgui gesnee uniig n helsen baih shig kk. Yamar ch logikgui duh baina. Turiin albaniihan ch neg iimerhuu l…

Avatar

zochin 2020-04-01 68.148.158.2

Alt savan hoeroo yalgadaggui yumaa manai hil gaaliinhan. Heel hahuul ugvul altiig savan gej hardag yum.

Avatar

Зочин 2020-04-01 49.0.137.131

хичнээн тонн ачаа гаргасан гаргасан нь мэдэгдэхгүй. бойнд явуулчмаар ийм сэтгүүлч нарыг хаана бэлтгэдэг байнаа.

Avatar

Оюун 2020-04-01 202.9.40.164

Хөгийн галийхан – алт танихгүй, бичиж байгаа сэтгүүлч нь мэдээлэл, тоогоо шалгахгүй байна уу эссвэл хоёулаа согтуу байсан уу ккккк оньгоотой юм. Шалгадаг редактор гэж байдаг юм болуу даа хөөрхий….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж