Унтлагын хувцасны эрин үе эргээд ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

FASHION

Унтлагын хувцасны эрин үе эргээд ирлээ

Сүүлийн үед цахим сүлжээнд "Өдрийн унтлагын хувцсаа тайлаад шөнийн унтлагын хувцсаа өмсөөд орондоо оръё доо" гэх хошигнол тарах болжээ. Нээрэн л бид гэрээс гарахгүй байгаагаас хойш "жинхэнэ хувцас" өмсөөд ер нь яах вэ дээ гэж гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс санал нэгдэцгээж байна. Хүмүүс гэрээсээ гаралгүй ажлаа хийж, гарлаа гэхэд үсрээд л булан тойроод хүнсний дэлгүүр орох болжээ. Тэр хоорондоо гэрийнхээ хувцастай, унтлагын хувцастай явж буй хүн олон харагдана. Ер нь л гэрээсээ их удаандаа гэхэд цаг хүрэхгүй хугацаанд гарахын тулд нарийн жийнс, үдээстэй гутлаар яах билээ дээ. Өмслөө ч бүх хүн гэртээ байхад хэн харах юм?

Гэрээсээ ажиллаж буй ажилтнууд буйдан дээрээ зөөврийн компьютер өвөр дээрээ тавьж суугаад, цахим хуралд оролцлоо гэхэд бүсэлхийнээс дээш оффис хувцсаа өмсөөд л ажиллачхаж байна. Өмнө нь бид оффис дээрээ нэгнийхээ өмссөн хувцсыг ажиглаж, түүний тухай хоорондоо их ярилцдаг байлаа. Харин одоо тэр "соёл" мартагдах дөхжээ.

Тэгвэл ажилдаа явахдаа өмсдөг цэгцтэй, цэвэрхэн, хувцас, гэртээ амрахдаа өмсдөг сул, чөлөөтэй нөхрийн футболк хоёрын дунд хүн бүрд таалагдах "төгс дундаж" байдгийг та мартаагүй биз? Хэдэн жилийн өмнө анх дизайнерууд загварын тайзан дээр өдөр тутамд өмсөх боломжтой судалтай, хээтэй, дэгжин эмжээртэй унтлагын хувцаснуудыг танилцуулахад тухайн үедээ л унтлагын хувцас тренд болж гудамжинд олноор харагдах болсон билээ. Олон хүний дунд ажил амжуулж явахдаа биед эвтэйхэн, тухтай, зөөлөн, тэгээд зогсохгүй үнэхээр дэгжин харагдах унтлагын хувцастайгаа байна гээд та төсөөлөөд үзээрэй.

Энэ санаа бүрэн хэрэгжих гайхалтай мөч өдгөө л бидэнд жинхэнэ утгаараа ирсэн байна. Бас бүрэн хувцасласан мэдрэмж төрөх нь ажлын бүтээмжийг ихэсгэх ч сайн талтай байдаг гэнэ. Өмнө нь бид ажилдаа түүртээд өдөр бүр нэг өмд, цамцаа сольж өмсөх ч завгүй байх тохиолдол олон байлаа. Харин одоогийн байдлаар бидний ихэнх нь дөрөвдүгээр сарыг дуустал гэрээсээ ажиллах бололтой. Тиймээс Vogue сэтгүүл танд торгон унтлагын хувцас, халат өмсөж, цэгцтэй-тухтайн тунг нь гайхалтай тохируулахыг зөвлөж байна. Илүү тухтай болгохын тулд зөөлөн хөнжил нэмсэн ч болно шүү дээ.

Эх сурвалж: VOGUE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж