УОК: Тусгай үүргийн онгоц маргааш Сөүл, Токио руу ниснэ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

УОК: Тусгай үүргийн онгоц маргааш Сөүл, Токио руу ниснэ

НЭМЭЛТ: ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Токиогийн нислэг маргааш /2020.04.02/13.00 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар Токиод 19.00 цагт газардана. Токиод газардсан тусгай үүргийн онгоц Токиод нэг хоноод дөрөвдүгээр сарын 3-нд 08.30 цагт Токио хотоос хөөрч, Улаанбаатар орон нутгийн цагаар 13.05 цагт газардана.

Сөүлийн нислэгт хуваарьт өөрчлөлт ороогүй. Сөүл рүү нисэх тусгай үүргийн онгоц маргааш /2020.04.02/ 08.40 цагт  Улаанбаатараас хөөрч, 12.50 цагт Сөүлд газардана. Ингээд 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу нисч, 17.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Тусгай үүргийн онгоцоор Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэн ирнэ. Эдгээр иргэдийг тусгаарлах байрны бэлтгэлийг хангаад ажиллаж байна. Нэг хүний нэг гэр бүлийг нэг өрөөнд байрлуулахаар зохицуулалт хийж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан 30 гаруй
  • Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36
  • Дамжин ирж байгаа 50 гаруй хүн
  • Жирэмсэн дөрөв
  • Бусад 120 монгол иргэн ирнэ.

 

Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ


Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Одоогийн байдлаар хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 30 хүртэл тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан бөгөөд 615 хүн гэрээр хяналтад байна. Цагдаагийн байгууллагаас гэрээр хяналт тавьж ажиллаж байна.

Тусгаарлах байрнаас гарсны дараа гэр рүүгээ явахдаа аль боломжоороо хувийн тэргээр зорчихийг зөвлөж өгч байна.

Тусгаарлах байрыг нэмэгдүүлэх зорилгоор УОК томоохон зочид буудлын удирдлагатай уулзсан аж. Үнэ өртөг дээрээ тохирч чадаагүй тул зарим буудал татгалзсан. Гэхдээ тусгаарлах байрыг боломжоороо бэлтгэж, ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 15 том машинаар ачаа ирсэн. Халдваргүйжүүлэлт хийгдсэн.

Шуурхай штабаас нэг иргэн нэг өрөөнд гэдэг зарчмыг тавьж ажиллахаар хичээж байна. Өнөөдрийн байгаа тусгаарлагдах байр үнэхээр хүндрэлтэй байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан 30 гаруй
  • Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36
  • Дамжин ирж байгаа 50 гаруй хүн
  • Жирэмсэн дөрөв
  • Бусад 120 монгол иргэн ирнэ.

ТОКИО РУУ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ МАРГААШ НИСЧ МАГАДГҮЙ

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Дөрөвдүгээр сарын 2-ноос Сөүл болон Токиогоор монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан. Зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ руу зорчих, БНСУ-д байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэдийг БНСУ руу явуулна. Богино хугацааны иргэдийг хүлээн авахгүй, хил дээр хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ авч байна. Яагаад тухайн улсад очиж буй зайлшгүй шаардлага, нотлох баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Токио руу явах нислэг дөрөвдүгээр сарын 2 өдөр хийж магадгүй болсон. Хэрэв Токиогийн нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явах бол Сөүлийн нислэг дөрөвдүгээр сарын 3-нд ниснэ гэж ойлгох хэрэгтэй. Тусгаарлах байрны боломжоо харгалзан үзэж, нэг хоногийн зөрүүтэй нислэг үйлдэж байна. Одоогоор шийдвэр хараахан гараагүй байна. Шийдвэр гармагц шуурхай мэдээлнэ.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Баттөр: Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК нь БНХАУ-ын Ухань хот руу хийсэн тусгай үүргийн нислэгээс гадна Сөүл, Токио, Истанбул, Москва, Берлин гэсэн нийт зургаан удаагийн нислэг үйлдэж Улаанбаатар талаасаа 1073 зорчигч, Улаанбаатар руу 983 зорчигч авчирсан. Бүх нислэгт эрүүл мэндийн байгууллагын эмч нар ажилласан.

Халдварт өвчний тархалтаас сэргийлэх онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нислэг бүрт зайнаас хэмжих халуун хэмжих, ариутгалын бодис, суудлын тоогоор хоёр цаг тутамд маскаар хангах, бээлий байрлуулсан. Онгоцны бүх хаалга бариулыг 75 хувийн цэвэр спиртээр ариутгасан. Бүх нислэгт эрүүл мэндийн асуумж бөглүүлж байна. МИАТ-ийн гадаад дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд гадаадаас Улаанбаатар руу ирэх бүх зорчигчийн биеийн халууныг хэмжиж байна. Мөн 37 хэмээс дээш халуунтай буюу голомтын бүс нутгаар дамжин өнгөрсөн зорчигчдыг тээвэрлэхээс татгалзаж байна. Нэгдүгээр сарын 31-ны өдрөөс бүх нислэгт арын эгнээг нислэгийн үеэр бие муудах үед тусгаарлах зорилгоор ажиллуулж байна. МИАТ ТӨХК-д шуурхай штаб ажиллуулж байна. Тусгай үүргийн нислэг бүрийн дараа бүрэн ариутгал хийхээс гадна, агааржуулалтын систем ариун цэврийн өрөөнд давхар ариутгал хийж байна.

ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДАХ ЁСТОЙ ИРГЭДЭЭС 14 ИРГЭН АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЖ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ОЧИХ ХЭМЖЭЭНИЙ ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас анхааруулахад манай улсын иргэд гадаад орноос ирж гэртээ тусгаарлагдах хугацаагаа чандлан биелүүлэхгүй бол болохгүй.

Өнгөрсөн хоногийн хугацаанд тусгаарлагдаж ирээд, гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эрүүлжүүлэх байранд очих хэмжээний эрсдэл үүсгэж байна.

Дэлхийн хэмжээнд өвчилсөн иргэдийн тоо нэг сая дөхөж байгаа энэ үед сонор сэрэмжтэй хариуцлагатай баймаар байна. Тусгаарлагдах байрнаас гарч, гэртээ тусгаарлагдах үүрэг хүлээсэн иргэд үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага тооцно.

Зөрчлийн тухай хуулийн 5.2, 3.14-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авна. Тусгаарлалтаас гарч ирээд дайнд яваад ирсэн баатар шиг байж болохгүй. Улаанбаатар хотод 624 газарт тусгаарлагдах байранд тусгаарласан хяналт тавигдаж байна. Хүний эрх гээд янз бүрээр ярьж байгаа ч нийтийн эрх ашиг чухал.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд тусгаарлагдсан эмэгтэй тусгаарлалтын хугацаа дууссаны дараа нэг эмэгтэй өөрөө эмнэлэгт хандсан. Өөрөөр хэлбэл сэжигтэй тохиолдол учраас явсан маршрут, нэгдүгээр хавьтлыг бүртгэсэн.

ГХЯ-ны Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шадар сайдын хүү тусгай үүргийн онгоцоор ирсэн гэдэг асуудал яригдаж байна?

-Монгол Улсын ямар ч иргэн билет захиалаад эх орондоо ирэх эрхтэй. Хэний хүүхэд байх нь огт хамаагүй.

-Тусгаарлалтад байсан хоёр Турк иргэнээс халдвар илэрсэн байна. Гэтэл УОК-ын шийдвэрээр гадаадын ямар ч иргэнийг нэвтрүүлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Дээрх хоёр иргэнтэй холбоотой асуудлаар ЭМЯ мэдээлэл өгсөн учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Ямар иргэдийг нэвтрүүлж байгаа юм гэхээр олон улсын жишигт нийцүүлээд УОК-оос ямар тохиолдолд гадаадын иргэнийг нэвтрүүлэх талаар тодорхой заасан. Тэр нь юу гэвэл Монгол Улсад байнга оршин суудаг, ажилладаг гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл, хоёрдугаарт, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон байнга оршин суудаг гадаадын иргэн гэсэн хоёр нөхцөл бий. Эдгээр хүмүүсийг бид хүрч ирэхээр нь тусгаарлахгүй байна гэсэн асуудал байхгүй. Монгол иргэдийн адилаар тусгаарлаж байна. Одоогийн байдлаар 21 хоног тусгаарлаж байна.

Нислэгийн бүртгэлтэй холбоотой асуудалд хэлэхэд Токио, Сөүл хоёр хоорондоо ялгаатай. Сөүлд манай улсын 40 гаруй мянган иргэн бий. Тэгэхээр гуравдугаар сарын 15-нд эхний нислэгээр ирэх хүмүүсийг ЭСЯ-д бүртгэл хийхэд хоёр хоногийн хугацаанд 500 хүн бүртгүүлсэн. Бид ямар ч боломжгүй байсан учраас эдгээр 500 хүнийг бүртгээд баталгаажуулсан. Эхний нислэгээр 250 хүн ирээд, одоо явах нислэгээр үлдсэнийг нь авч байгаа гэж ойлгомоор байгаа юм. Түүнээс биш шинээр бүртгэхгүй байна гэсэн гомдол гараад байна. Яаж бүртгэсэн бэ гэхээр өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэд гэх мэт иргэд багтсан.

Токиогийн хувьд эхний нислэгт бүртгэхдээ дээрхтэй ижил 250 хүнийг бүртгээд эх оронд нь авчирсан. Гэвч ЭСЯ-руу иргэд холбогдож бүртгүүлье гэсэн хүсэлт тавьж байсан учраас шалтгаан заахгүйгээр утсаар залгасан болон, мэйлээр хандсан иргэдийг бүртгэсэн. Энэ зарчмаар Токиод эхний нислэг явсны дараа ахиад 500 гаруй хүн бүртгүүлсэн байна. Энэ хүмүүсээс бид нар эхний 250 гаруй хүнийг авчирч байна.

-Индонезид байгаа хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?

Индонезид байгаа хүүхдүүдийн асуудалд нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдсөн. Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгогдсон визүүдээ цуцлагдсан. Үүнтэй холбоотой цуцлагдсан байхад ГХЯ дээрх хүүхдүүдийн нэрийг хаслаа гэдэг буруу ташаа мэдээлэл түгээж болохгүй.

-УОК-оос нэг ч гадаад иргэнийг оруулахгүй гэж ярьж байсан? Үүнд тодорхой тайлбар хэлээч?

-Түрүүн хэлсэнчлэн Монгол Улсад ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхой зааж өгсөн. Монгол Улс зөвхөн дипломат ажилтан болон тэдний гэр бүл мөн Монгол Улсын иргэний гэр бүл албан ёсны гэр бүлийг оруулж байгаа. Энэ асуудлыг УОК шийдсэн. Турк иргэд манай улсын онгоцоор ирээгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж