Аглуу: Инээдээр дархлааг тань дэмжье

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Аглуу: Инээдээр дархлааг тань дэмжье

Аглуу: Инээдээр дархлааг тань дэмжье

Дэлхийн инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулга Эрүүл мэндийн салбарынхан, тусгаарлалтад байгаа иргэдэд зориулан хунчир, гар ариутгагч зэргийг хандивлаа.

Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагын нийт ажилчид та бүхэн бүгд алтан гартай. Халдварын эрсдэл өндөртэй бүсэд амьдарч байгаа хэр нь та бүхний ачаар өдий хэмжээнд байгаа. ХӨСҮТ-ийн хамт олондоо бүгдэд нь баярлалаа. Иргэний үүргээ ухамсарлаад бага ч гэсэн зүйлийг ХӨСҮТ-ийн хамт олондоо хандивлая. Монгол хунчрыг энэ цар тахлыг  анагаахад ашиглаж байгаа юм билээ. Тиймээс ХӨСҮТ-ийн хамт олонд, тэнд эмчлэгдэж байгаа, тусгаарлагдсан бүх хүмүүст 10 хоногийн хэрэгцээний хунчрыг өгч байна. Мөн ЭМЯ-нд гар ариутгагч бэлэглэж байна. Уг халдвар өвчинтэй тэмцэхэд хандив өгч буй иргэн бүрт баярлалаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Гэрээсээ гаралгүйгээр, гараа тогтмол угааж телевизийнхээ өмнө халуун хоолоо идэнгээ бидний онлайн тоглолтыг үзээрэй. Бид дөрвөн цагийн туршид инээдээр дархлааг тань дэмжих болно” гэсэн юм.

"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтод "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Мөн тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд 20.00 цагт C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж