Ус ууж чаддаггүй хүмүүст зориулсан аяга

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Ус ууж чаддаггүй хүмүүст зориулсан аяга

Цэвэр ус уух нь эрүүл мэндэд сайн гэж мэддэг хэрнээ яг дангаар нь цэврээр нь уух гэхээр хоолойг нь давдаггүй хүмүүс цөөнгүй. Эдгээр хүмүүст зориулсан нэгэн ид шидтэй аягыг бүтээжээ.

Энэхүү аяганд цэвэр усыг хийн уух үед яг л жимстэй цай юм уу ундаа ууж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үнэр амтыг мэдрүүлдэг байна.

Ингэснээр таны тархи цэвэр ус биш ундаа жимсний жүүс ууж байгаа мэтээр хүлээн авч, танд таатай мэдрэмж төрүүлэх гэнэ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж