«Ростех» коронавирусийн халдварыг тодорхойлох зөөврийн түргэн илрүүлэгчийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

«Ростех» коронавирусийн халдварыг тодорхойлох зөөврийн түргэн илрүүлэгчийг бүтээнэ

«Ростех» коронавирусийн халдварыг тодорхойлох зөөврийн түргэн илрүүлэгчийг бүтээнэ

МОСКВА, 3-р сарын 30 – РИА Новости. «Ростех» төрийн корпораци нь коронавирусийг оношлох хамгийн сүүлийн үеийн зөөврийн бичил лабораторийг үйлдвэрлэж эхлэх гэж байгаа талаар «Ростех»-ийн гүйцэтгэх захирал Олег Евтушенко «РИА Новости» агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

«Энэ чиглэлийн зарим судалгааны ажлууд нь цоо шинэ юм. Жишээлбэл, одоогийн байдлаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ)-тай хамтран Татарстанд COVID-19-ийг илрүүлэх түргэн оношилгооны зөөврийн бичил лабораторийг үйлдвэрлэж эхлэх ба энэхүү бүтээгдэхүүн нь ойрын үед зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ» гэж тэрээр ярьж байна.

Түүнчлэн төрийн корпораци нь шаардлагатай вакциныг боловсруулах чадамжтайг тэмдэглээд, «Вакцинаас гадна бид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Саяхан Засгийн газар биднийг («Швабе» холдинг ба «КРЭТ» радио-электроникийн технологийн концерн) ОХУ-д коронавирусийн тархалттай тэмцэх тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх цорын ганц аж ахуйн нэгжээр тодорхойлсон.

«Ростех» нь нийтдээ 12.5 тэрбум рублийн үнэтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх ба үүнд халуунтай хүмүүсийг алсаас илрүүлэх «тепловизор» буюу халуун хэмжигч дэлгэц, хэт улаан туяаны халууны шил, агаарыг халдваргүйжүүлэх төхөөрөмж, уушгийг орлох хиймэл амьсгалын төхөөрөмж зэрэг багтана. Нэрлэгдсэн бараг бүх тоног төхөөрөмжүүдээ бид өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин амьсгалын замын цочмог дутагдлын үед цусыг хүчилтөрөгчөөр хангах ЭКМО төхөөрөмжийг ОХУ-д үйлдвэрлэгдээгүй. Тиймээс бид эхний ээлжид уг төхөөрөмжийг импортлохоор төлөвлөж байгаа боловч цаашдаа түүний үйлдвэрлэлийг нутагшуулах болно.

Түүнчлэн «Ростех» эмнэлгийн ажилтнууд болон өндөр эрсдэлтэй бүсэд ажиллаж буй бусад мэргэжилтнүүдэд зориулан вирусийн эсрэг тусгай хамгаалалтын хувцсыг  богино хугацаанд бүтээсэн ба түүнийг туршиж үзэхэд энэхүү хувийн хамгаалах хэрэгсэл нь биологийн аюулаас, түүний дотор вирусийн халдвараас маш сайн хамгаалдгийг баталлаа. ​​Бид уг хамгаалалтын хувцсандаа шаардлагатай гэрчилгээнүүдийг авч, Казань дахь үйлдвэр дээрээ туршилтын загваруудыг үйлдвэрлэж эхлээд байна» гэж Евтушенко ярьж байна.

Эх сурвалж: ria.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж