Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үед таны дуут дохио бусдад сонсогдохгүй “жулддаг” уу. Тэгвэл унадаг дугуйчдад зориулсан яг л автомашиных шиг чанга дуутай дуут дохиог бүтээжээ.
Энэхүү дуут дохиог унадаг дугуйнхаа урд хэсэгт суурилуулах ба өөрийн дуут дохиог ажиллуулдаг товчлууртай холбоход л хангалттай гэнэ.
Ингэснээр та яг л автомашинтай хүмүүстэй адил дуугаралт бүхий дуут дохиотой болох юм.
Т.МӨНХ