Родриго-Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг залуу авьяастан

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Родриго-Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг залуу авьяастан

Родриго-Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг залуу авьяастан

Хөлбөмбөгөөр дагнан бичдэг goal.com сайтаас жил бүр дэлхийн шилдэг хөлбөмбөгийн залуу авьяастанд олгодог NxGn шагналын 2020 оны эзнээр Реал Мадрид багийн Бразил жигүүрийн тоглогч Родриго тодорчээ. 2018 оны зун нутгийнхаа Сантос багаас Испанийн Реал Мадрид багт 45 сая еврогоор ирж байсан Родриго шинэ багийнхаа төлөө анхны гоолоо ердөө 93 секундэд оруулж, үүнээсээ удалгүй УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Туркийн Галатасарай багийн эсрэг хет-трик буюу гурван гоол оруулсан юм.

Өдгөө 19 настай тэрбээр энэхүү шагналын эзэн болсон тухайд “Энэ шагнал надад улам их эрч хүч өгнө гэж бодож байна. Мөн энэ улирлаа илүү сайн үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээжээ.

Тус шагналын эзнийг дэлхийн олон орны сэтгүүлчдээс санал аван тодруулсан бөгөөд 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн тоглогчдын дунд сонгон шалгаруулалт явагдсан аж.

Родригогийн араас санал асуулгад Барселона багийн 17 настай Ансу Фати, Манчестер Юнайтед багийн Мэйсон Гринвуд нар жагсчээ. Харин өмнөх жилүүдийн тус шагналын эздээр Жэдон Санчо, Жастин Клюйверт, Жанлуижи Доннарумма нар тодорч байжээ.

Та бүхэн хөлбөмбөгийн дараагийн үеийн шилдэг 50 тоглогчидтой танилцахыг хүсвэл энд дарна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж