ЭМЯ: Тусгаарлалтад байсан хоёр туркээс коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Тусгаарлалтад байсан хоёр туркээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, March 31, 2020

Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна


ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 205 оронд бүртгэгдсэн бөгөөд Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах эрсдэл байна. НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар илрээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм олон улсад тархсан цар тахалтай нүүр тулаад буйг ДЭМБ-ын тэргүүн онцлов.

Коронавирустэй холбоотой дэлхийн олон улс хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Хөл хорионы дэглэмийг чанд сахих хуулийг ОХУ баталлаа.

Манай улсын хувьд одоогоор нийт 2272 хүн ажиглалтад байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байна. Манай улсад коронавирус хөнгөн хэлбэрээр илэрч, эмнэлзүйн хувьд бүдэг байгаа тул вирус нууц үедээ тархах эрсдэл өндөр гэж дүгнэж байна. Иймээс иргэн бүр анхаарал болгомоожтой байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Хөл хориог нэг өдөр алдах юм бол өвчлөл 40 хувь тархах эрсдэлтэй байна. Жишээлбэл, БНХАУ-д 1541 хүн шинж тэмдэггүй хүн өвчлөлийн тоонд орж байна. Иймээс амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч, шинжлэхэд коронавирус илрээгүй.

Тусгаарлагдаж, хянагдаж байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрлээ. Энэхүү хоёр иргэн нь Солонгосын тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 28-нд Монгол Улсад ирсэн бөгөөд Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн хүмүүс байсан. Солонгос улс өөрсдийн иргэдээ манай улсаас авахаар илгээсэн онгоцоор ирсэн. Туркийн хоёр иргэний нэг нь  Туркийн Элчин сайдын гэргий байсан. Түүнийг иргэнгүүт нь тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эерэг гарсан. Гадаадаас ирж буй хүмүүсийг шууд тусгаарлаж байгаа. Хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн. Туркийн хоёр иргэнтэй ойрын харилцаанд орсон иргэд хяналтад байгаа ажээ.

Ийнхүү Монгол Улсад Covid-19 вирусийн 14 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс хоёр нь бүрэн эдгэрч, уржигдар /2020.03.30/ эмнэлгээс гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ТэнэглэлТэнэглэл
28
ХарамсалтайХарамсалтай
19
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж