Дональд Трампын шинэ дүр төрх | News.MN

Дональд Трампын шинэ дүр төрх

Дональд Трампын шинэ дүр төрх

Дональд Трампын шинэ дүр төрх

Хэрвээ та өчигдөр/2020.03.31/ оройн Дональд Трампын өдөр тутмын мэдээллийг үзсэн бол түүний нэг зүйл өөрчдөгдсөнийг эрхгүй анзаарсан байх. Ерөнхийлөгч Цагаан ордны урд зогсоод АНУ-ын Covid-19 өвчний байдлын талаар мэдэгдэл хийхэд Трамп, түүний үс олныг гайхшруулсан юм.

Юуны түрүүнд "сахилгагүй" салхи Трампыг хиймэл үс зүүдэг гэх цуу яриаг үгүйсгэх нотолгоо болов. "Миний үс салхинд хийсч байна. Энэ бол миний жинхэнэ үс" хэмээн Трамп яриан дундаа дурдаад авсан юм.

Мөн өмнөх шөнө/2020.03.30-31/ нь түүний нэрийн хуудас болсон хөвсгөр шар үс "өнгөө сольсон" бололтой. Энэ өөрчлөлтийг твиттерчид зүгээр өнгөрөөсөнгүй. Нэг хэрэглэгч түүнийг 2020 оны сонгуульдаа шинэ дүр төрхтэйгөөр оролцохын тулд үсээ буурал болгосон хэмээн таамагласан бол өөр нэгэн хэрэглэгч түүнийг бусдаа зай бариад үсчинтэйгээ уулзаж чадахгүй байгаа хэмээн хошигножээ. Мөн зарим хэрэглэгч түүнийг Covid-19 өвчний тухай бодож, хэт их стресстсэнд үс нь бууралтсан хэмээн үзэж байгаа гэнэ.

Харин Жорж Вашингтоны намтрыг бичиж байсан зохиолч, түүхч Алексис Кое дээрх таамгуудтай санал нийлэхгүй байгаа гэнэ. Тэрбээр өөрөө Трампын насны хүнийхээ хувьд стрессээс болж үс ийнхүү гэнэт бууралтдаггүй гэдгийг баталж, үүгээрээ "Трамп өөрийгөө ч гэсэн хангалттай санаа зовж, стресстэж буйгаар иргэдэд харуулахыг зорьж байна. Ийнхүү тэрбээр өөрийн хэт хожимдож хэрэгжүүлсэн арга хэмжээгээ мартагдуулахыг хүссэн бололтой" хэмээн үзэж байгаа аж.

Трамп магадгүй Жорж Вашингтоны үйлдлийг дуурайсан хэмээн зарим хүмүүс бодож байна. Тухайлбал Жорж Вашингтон 1783 онд дайны төгсгөл үед "Өршөөгөөрэй ноёдоо, би эх орныхоо төлөө завгүй зүтгэсээр бууралтаад зогсохгүй бас хараа муутай болжээ" гэж хэлээд нүдний шил гарган ирж зүүгээд цэргүүдэд мэдэгдэл хийж байжээ. "Өмнө нь Вашингтон хэзээ ч шил зүүж байгаагүй. Гэхдээ л цэргүүд нь түүнд итгэж, урам зориг авсан" хэмээн Кое тайлбарласан байна.

Эх сурвалж: VOGUE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-01 202.55.188.45

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

зочин 2020-04-01 64.119.18.50

Жинхэнэ нь короно тусаад энэ дублер нь байх!

Avatar

zochin 2020-04-01 24.46.100.17

New yorkiin emleguud achaallaa diilehgui,park to
maihan batij…b.a.Humuus olnooroo uhseer b.a
Gertee baigtun,zunaas gaigui b.o bh.Zovhon baigali eejid l naadaj b.a

Avatar

Мөн ч сайхан анхаарлга байна оо 2020-04-01 103.57.93.34

Арай худлйй байлгүй дээ. Дэлхийн хамгийн баян бөгөөд тэргүүлэх хөгжилтэй америк улс арайч ийм биш биз. Харин хятад гавал хэн ч үнэмшиж муулна биздээ. Сэм ах маань биднийгээ хамгаална, асарна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж