Настнуудад зориулсан байршил тогтоогчтой гутал

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Настнуудад зориулсан байршил тогтоогчтой гутал

Байршил тогтоогч “GPS” системтэй гутлыг Японд худалдаалж эхэлжээ. Киото хотын "Wish Hills" компанийн гаргасан энэхүү гутлыг ой санамж нь муудсан өндөр настнууд болон төөрөх магадлал бүхий бага насны хүүхдүүдэд зориулсан байна.

Уг гутлын өсгий хэсэгт GPS-тэй холбосон жижигхэн төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар уг гутлыг өмссөн хүмүүсийн байршлын талаарх мэдээллийг ухаалаг гар утаснаас эвсэл компьютероор авах боломжтой аж. Тусгай цахим хуудсанд бүртгүүлж, нууц үгийг нь авсны дараа гутлын эзний хөдөлгөөнийг төрөл төрөгсөд нь төдийгүй танилууд нь, мөн эмнэлгийн ажилтнууд ажиглах боломжтой.

Японд “GPS” системтэй хүзүүний зүүлтийг одоог хүртэл тарааж байгаа боловч хөгшчүүл ихэвчлэн гэртээ мартаж эсвэл замдаа хаяж гээдэг байна.

Японы Цагдаагийн газрын мэдээллээр, 2014 онд тус улсад 430 орчим хүн сураггүй алга болсны дийлэнх нь ахмад настнууд аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж