“Apple” компани цаг агаарын шилдэг апп-ыг худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

“Apple” компани цаг агаарын шилдэг апп-ыг худалдаж авчээ

“Apple” компани цаг агаарын шилдэг апп-ыг худалдаж авчээ

АНУ-ын “Apple” компани цаг агаарын шилдэг аппликейшн “Dark Sky” –ыг худалдан авчээ. Улмаар “Android” болон “Wear OS” системүүд дээр ажиллагааг нь зогсоохоо мэдэгджээ. “Dark Sky” аппликейшн нь орон нутгуудын цаг агаарыг урьдчилан мэдээлж, минут, минутаар тодорхой заадгаараа хэрэглэгчдийн дунд алдартай. Тус аппликейшныг Адам Гроссмэн гэгч зохион бүтээжээ.

“Dark Sky” аппликейшн ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн “Android” үйлдлийн систем дээр ажиллахгүй болохыг анхааруулсны дараа хэрэглэгчдээс нэлээд гомдол, шүүмжлэл иржээ. Гэхдээ “iPhone” хэрэглэгчдээс бусад хэрэглэгчдэд аппликейшн ажиллахгүй болсноор нөхөн төлбөр олгох гэнэ.

Өмнө нь “Apple” компани олонд танигдсан аппликейшныг худалдан авсныхаа дараа “Android” болон бусад үйлдлийн системийн хэрэглэгчдэд ашиглах боломжтой хэвээр үлдээдэг байсан. Тухайлбал, тус компани дуу, хөгжмийг таних гар утасны “Shazam” аппликейшныг худалдаж авсан ч бусад үйлдлийн системийн хэрэглэгчид ашиглах боломжтой хэвээр байна. Мөн тус компани өнгөрсөн онд “Android” хэрэглэгчдэд зориулан интернэтээр мессеж бичих боломжийг олгодог “iMessanger” аппликейшныг гаргажээ.

“Dark Sky” аппликейшн нь АНУ, Их Британид 3.99 ам.долларын үнээр зарагдаж буй.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж