Covid-19: Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч эдгэрчээ | News.MN

Covid-19: Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч эдгэрчээ

Covid-19: Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч эдгэрчээ

Covid-19: Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч эдгэрчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч covid-19 өвчний халдвар авсан ч эдгэрчээ. Харин бусад тамирчдынх нь 14 хоногийн тусгаарлалт дууссан бөгөөд шинжилгээний хариу нь сөрөг гарчээ. Тус багийн зүгээс цаашдаа Засгийн газрын гаргаж буй зөвлөмжийг дагах болно гэдгээ мэдэгджээ.

Лос Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч NBA-ийн улирал түр зогссоны дараа covid-19 өвчний халдвар авсан нь батлагдсан юм. NBA-тэй холбоотой нийт 15 хүн covid-19 өвчний халдвар авсан ба үүнээс одоогийн байдлаар Юта Жазз багийн төвийн тоглогч Руди Гобер, хамгаалан тоглогч Донован Митчелл, Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд, Бостон Селтикс багийн холбон тоглогч Маркус Смарт болон Лос Анжелес Лэйкерс багийн нэр нь нууцлагдсан хоёр тоглогч эдгэрээд байна.

Канад улсын Торонто хотын зүгээс өчигдрөөс /2020.03.31/зургадугаар сарын 30-ныг хүртэл олон нийтийн бүхий л арга хэмжээг албан ёсоор зогсоож байгаагаа зарлалаа. Ингэснээр тус хотын NBA-ийн баг болох Торонто Рэпторс багийн хувьд улирал зургадугаар сарын 30-наас өмнө үргэлжлэн явагдвал өөр газар тоглох болж байна . ESPN сайтын мэдээлж буйгаар NBA-ийн улирал зургадугаар сарын сүүлээр эсвэл долдугаар сарын эхээр үргэлжилж  есдүгээр сард аваргын төлөөх цуврал явагдана гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж