​Дэлхийг өөрчилж буй залуу эрдэмтэд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

​Дэлхийг өөрчилж буй залуу эрдэмтэд

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

​Дэлхийг өөрчилж буй залуу эрдэмтэд

Топ шинжлэх ухааны мэргэжилтнүүд, эрүүл мэндийн бизнес эрхлэгч нарын жагсаалтанд ихээхэн амжилттай байгаа 30-аас доош насны хүмүүс байгаа аж. Эдгээр эрдэмтэн судлаачид дунд физик, анагаах ухаанаас авахуулаад шинэ гараг эрхэс нээн илрүүлж байгаа, хүний болон бусад организмуудын генийн нууцыг тайлж байгаа хүмүүс ч байна. Бидний жагсаалтанд эрүүл мэндийг дижиталчилж байгаа бизнес эрхлэгчид багтсан байна. 26 настай Невада Санчез 10 настай байхдаа л компани байгуулж, технологийн тусламжтайгаар дэлхийг өөрчлөхийг хүсдэг байжээ. Тэрээр 18 настайдаа Масачусетсийн технологийн сургуульд элсэн орохоор шийджээ. Гэр бүлтэй болж, сансар судлалаараа алдартай Max Tegmark лабораторит ажиллаж эхэлжээ.

Tegmark лаборатори генетикийн салбарын бизнес эрхлэгч Жонатан Ротбергтэй хамтран радио телескоф ашиглан хэт авиагаар сайн нарийвчлалтай дүрслэлийн төхөөрөмж бүтээх, түүнчлэн дууны долгионыг зарим төрлийн мэс засалд ашиглах талаар ажиллаж байв.

“Энд боломж байсан учраас би энэ боломжийн төлөө явах хэрэгтэй гэж бодсон” гэжСанчез хэлжээ. Тэрээр үр тарианы нөөцийн салбарт 100 сая доллар олж чадсан Butterfly Network-ийн номер нэг ажилтан болсон юм. Түүнчлэн энэ компаний анхны төхөөрөмж дараа жил зах зээлд гарах юм байна. (Ротберг болон Тегмарк “30-аас доош насныхан” төсөлд шүүгчээр ажилласан боловч Санчезийг жагсаалтанд сонгох явцад оролцоогүй болно.)

Nevada Sanchez, 26

Butterfly Network-ийн Үүсгэн байгуулагч,

Невада Санчез Нью Мехикод өссөн бөгөөд 10 настай байхдаа эцэг эхдээ том болоод технологийн компани байгуулна гэж ярьдаг байжээ. Эцэг эх нь түүнийг Масачусетсийн технологийн сургуульд явуулахаар болсон байна. 8 жилийн дараа компаниа байгуулж, бакалаврын дараах сургалтын дараа радио телескопыг зохион бүтээсэн Max Tegmark-ийн лабораторит ажиллаж эхэлсэн аж.

үргэлжлэл: biznetwork.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hm 2015-11-20 78.148.28.157

Mundag umaa, baigalaasaa torson sod humuus baihiimaa. Manai Mongold heden saihan iim garuud baibal ch nuurs, zes geed heruul hiihguigeer boloh l um baina.