Covid-19: АНУ-д 719 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Covid-19: АНУ-д 719 хүн нас барлаа

Covid-19: АНУ-д 719 хүн нас барлаа

АНУ-д covid-19 вирусийн улмаас өнгөрсөн шөнө 719 хүн хорвоог орхижээ. Энэ тухай CNN агентлаг мэдээлж байна. Тус улсад covid-19  улмаас нийт 3860 хүн амиа алдаад байгаа бол 187 мянга 347 хүн халдвар авч, 6461 хүн эдгэрээд байгаа билээ.

Коронавирусийн голомт болсон Итали улсын хувьд өнгөрсөн шөнө 4053 шинэ тохиолдол бүртгэгдэж, 837 хүн амиа алджээ. Тус улсад нийт 105 мянга 792 хүн халдвар аваад байгаа бол 12 мянга 428 хүн өөд болжээ.

Испани улс бүртгэгдсэн халдварын тоогоор гуравт бичигдэж байна. Өнгөрсөн шөнө Испанид 748 хүн амиа алдаж, 7967 хүн шинээр халдвартай болох нь бүртгэгджээ. Тус улсад нийт 95 мянган 923 хүн халдвар авсан бол 8464 хүн амиа алджээ.

БНХАУ-ад нийт халдварын тохиолдол 81 мянга 518 байгаа. Үүнээс 76 мянга 52 нь эдгэж, 3305 хүн өөд болоод байгаа билээ. Одоогоор тус улсад 2161 хүн халдвартай байна. Үүнээс 528 хүний биеийн байдал хүнд байна.

Герман улсадхалдвар авсан хүний 71 мянга 808-д хүрчээ. 24 цагийн байдлаар 7578 хүн шинээ халдвар авсан бол 130 хүн өөд болжээ. Тус улсад коронавирусийн улмаас нийт 775 хүн өөд болсон бол 16 мянга 100 хүн эдгэрээд байна.

Франц улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдол өндөр байна. 24 цагийн байдлаар 7578 хүн шинээр бүртгэгдэж, 499 хүн амиа алдсан байна. Тус улсад нийтдээ 52 мянга 128 хүн халдвар авсан бол 3528 хүн хорвоог орхиж, 9444 хүн эдгэжээ.

Монгол Улсын хойд хөрш ОХУ-д өнгөрсөн шөнө 501 хүн шинээр халдвартай болох нь тогтоогдож, найман хүн амиа алджээ. Тус улсад коронавирусийн тохиолдол нийт 2337 бүртгэгдсэн бол 17 хүн хорвоог орхиж, 121 хүн эдгэжээ

Covid-19 өнөөдрийн байдлаар дэлхийн 202 улсад тархаж, нийт 854 мянга 917 хүнээс халдвар илэрснээс 42 мянга 107 хүн хорвоог орхиж, 177 мянга 141 хүн эдгэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WORLDOMETERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж