“Ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгчийн хүсэлтийг авна” | News.MN

“Ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгчийн хүсэлтийг авна”

“Ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгчийн хүсэлтийг авна”

“Ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгчийн хүсэлтийг авна”

“Би хувийн компанид ажилладаг. Саяхан мэс засалд орж, ажлаа түр хугацаагаар хийхгүй байгаа. Хэдийгээр компанийн маань үйл ажиллагаа зогсохгүйгээр явж байгаа ч би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй байгаа. Тиймээс цалингийн зээлээ төлөх хугацаагаа сунгаж, хойшлуулж болох талаар асууж, лавлаад явж байна” гэж иргэн Б.Баттулга хэлж байв.

Харин иргэн Б.Сүхбаатар “Би хувийн компанид жолоочоор ажилладаг. Манай гэр бүл арилжааны банк болон банк бус байгууллагад давхар зээлтэй. Ажил маань хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүрэн зогссон. Тиймээс банкны давхар зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Банкны мэргэжилтнүүд эхний ээлжинд хүсэлтээ онлайнаар гаргаж өгөх шаардлагатай гэж байна” гэв. Энэ мэт банкны зээлийн мэргэжилтэй уулзаж буй ганц нэг хүмүүстэй тааралдав.

Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн. Засгийн газрын шийдвэр арилжааны банкуудад хэрхэн хэрэгжиж, иргэдэд ямар шалгуур тавьж байгаа талаар дахин сурвалжлага бэлтгэхийг зорилоо.

Зарим иргэд зээл төлөх хугацааг сунгаж, хойшлуулах талаар банкны мэргэжилтнүүдээс мэдээлэл авч байлаа. Гэхдээ арилжааны банкууд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан онлайн хүсэлтийг авч байгаа учраас банкинд өөрийн биеэр хандаж буй хүмүүс харьцангуй цөөн байсан юм.

Засгийн газраас /2020.03.18/ зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах, чанаргүй зээлийн ангилалд бүртгэхгүй байх хугацааг зургаан сараар тогтоосон. Гэвч шийдвэр гарснаас хойш 10 гаруй хоногийн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллага ямар ч мэдээлэлгүй байхаас гадна зээлдэгчдээс зээлээ төлөхийг эрчимтэй шаардах болсон талаар иргэд гомдоллох болсон.

Монголбанкнаас мэдээлснээр /2020.03.30/ давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуй нэгжид, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд хамаарч байгаа аж. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгааг мэдээлсэн.

Ингээд арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг хэрхэн хүлээж авч байгаа талаар тодруулсан юм. Энэ үеэр зээлийн эдийн засагчид Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай гэдгийг хэлж байв. Иргэд зээлээ төлөх чадамжгүй гэдгээ ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаагаар нотлох шаардлагатай ажээ.

ГОЛОМТ БАНК Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, цалингаа тавьж чадахгүй байгаа аж ахуй нэгжийн ажилтнуудын зээл сунгах хүсэлтийг авч байгаа. Цалингаа хэвийн олгож байгаа байгууллагын ажилтны зээлийн хугацааг сунгаж, хойшлуулах хүсэлтийн авахгүй.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК  Харилцагчдаасаа онлайн хүсэлтүүдээ хүлээн авч, зээлийн хугацааг нь сунгах шаардлагатайг сунгаж, нэмэлт гэрээ байгуулаад ажиллаж байна. Программын түвшинд хараахан иргэдийн хүсэлт ирээгүй байгаа. Зээл авсан салбарынхаа эдийн засагчтай уулзах шаардлагатай.

ХААН БАНК Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас байгууллагынх нь үйл ажиллагаа түр зогссон эсвэл орлого нь багассан тохиолдолд харилцагчийн зээлийн хугацааг сунгаж байна. Тодруулбал, тухайн байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагааг хянаж үзээд зээл авсан салбартаа хүсэлтээ гаргах шаардлагатай.

ХАС БАНК ХасБанк харилцагчдадаа санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар /2020.03.31/ нийт 760 гаруй харилцагчийн 48 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.

ТӨРИЙН БАНК COVID-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөлөх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулах арга хэмжээг авч байна. Мөн орлого тасалдсан, доголдсон зэргээс  шалтгаалан бизнесийн зээлийнхээ  гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногоос онлайнаар авч эхэлсэн гэв.

Зээлтэй иргэд доорх зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой. Тухайлбал, Голомтын зээлтэй иргэд zeel.golomtbank.com холбоосоор, Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд www.cardcentre.mn энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. Харин Хаан банкны зээлтэй иргэд www.khanbank.com холбоосоор, ХасБанк www.xacbank.mn холбоосоор, Төрийн банк e.statebank.mn холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой юм байна.

Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн гэдгээ мэдээлээд байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-01 112.72.6.146

Яаралтай гадаадын бага хүүтэй зээл өгдөг банкнуудыг оруулж ирээчээ. Тэгвэл ард түмэн хүссэн байр, хэрэглээний зээлээ аваад эргэн төлөлттөө санаа амар төлнө шүү дээ

Avatar

Sundui 2020-04-01 45.154.255.44

Ер нь тэрбумаас дээш хадгаламжтай бүх хүмүүсийг асууж тодруулж мөнгөнийх нь гарал үүслийг нь илээр сонсмоор байна. Хүрэлсүх Та ямар наймаа хийж эгч нь хэдэн жил Солонгост ажиллаж авсан юм уу эсвэл өнөө Хадгаламж банкны мөнгөний үлдэгдэл үү гэдгийг сайтар шалгах хэрэгтэй. Ингэж байж шудрага ёс ярина шүү. Нэг тэрбум 700 сая төгрөгний ( 1,700,000,000 төг) хадгаламжтай Хүрэлсүх ах хариу өгвөл сайн байна.

Avatar

Зочин 2020-04-01 139.5.216.73

Ипотекийн зээлээ хойшлуулаачээ. Тэрийг чинь төлөх гэж бас ажил орлоготой байх ёстой биздээ

Avatar

Зочин 2020-04-01 66.181.182.84

Голомт банк Цалингийн хэмжээ нь багассан хүмүүсээ бас харж үзэх хэрэгтэй ш дээ .Бүх юм тооцоотой

Avatar

Зочин 2020-04-01 66.181.176.235

shar airag Gantsooy uhain Boldoo nar terelyid omdondoo baasan baidag shuu.

Avatar

Зочин 2020-04-01 66.181.176.235

shar airag ganhuu Uhain Boldoo buyanaa nar uzele changa yarigchaa untaraa dahiad shaardahgui.

Avatar

Зочин 2020-04-01 66.181.176.235

humuuse bi taisan ene Biger bigr baina bolobsroliin aid baatarbileg tsogtoo bol biger shdee.

Avatar

ХУЦАЖ БАЙНАА БАНКУУД 2020-04-01 66.181.161.32

Бүх нийтээр нь 90 хоног хойшлуулчих сэтгэл алга уу мөнгө хүүлэгчдээ. Ард түмэн түр ч гэсэн амсхийг л дээ. Нэгэнт энэ онц байдлаас болоод орлогогүй болсон иргэд та нард ямар юмаа өгөх вэ дээ нэг л хүсэлт шийдвэрлэсэн өгөөмөр улсууд болоодхож гэнэ. Гүйлгээний шимтгэл 20% буурууллаа ч гэх шиг хошного шиг юм ярихаа болиод эх оронч бай.

Avatar

Зочин 2020-04-01 192.82.72.210

Bankuuddaa mungu uguuchee

Avatar

шодоргос 2020-04-01 49.0.212.165

Зүгээр сууж байхад хувийн банкууд өөрийн мөнгө хөрөнгөө тараагаачээ гэсэн үг үү

Avatar

Irgen 2020-04-01 66.181.190.70

Oron suutsnii zeeliig tuluhud hetsuu bolchihson humuus ih baigaa daa. Yaj demjih gej baina ve?

Avatar

ИРГЭН 2020-04-01 202.9.46.3

орон сууцны зээлээ хугацаанд нь төлж чадахгүй боллоо банкууд энэ тал дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ ???

Avatar

Зочин 2020-04-01 180.149.65.2

юу барьцаалсан байгаа түүнийг чинь л зарна биз дээ өөр яадгийн

Avatar

/*-*/ 2020-04-01 49.0.212.165

Барьцаа нь тэр орчихоод байгаа орон сууц нь шүүдээ, тэрнийг чинь зарна гэсэн ч авах мөнгөтэй хүн байна уу малаа

Avatar

Зочин 2020-04-01 203.91.118.180

Хөгийн муусайн банкууд! Зөвхөн коронагаас болж цалин, орлого нь тасарсан бол ч гэх шиг. Худлаа нугалаа гаргаж байгаад ЗГ-ын шийдвэрийг хэнд ч наалдахгүй хог болгохоо тэд сайн мэднэ. Ёсыг бодож хэдэн хүний зээлийг наана цаана болгосноо гайхуулж ярьцгаах байлгүй дээ. Банкгүй нийгмийн төлөө бүгд хичээвэл таарна.

Avatar

Зочин 2020-04-01 139.5.216.73

Удахгүй гадаадын банк оруулж ирж новшын мөнгө хүүлэгчдийг байранд нь тавих цаг ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж