Хөл хорио ба хүний эрх | News.MN

Хөл хорио ба хүний эрх

Хөл хорио ба хүний эрх

Хөл хорио ба хүний эрх

“Коронавирус бол хүн төрөлхтний дайсан” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) дарга Тедрос Адханом мэдэгдсэн. Дэлхийн 200 гаруй оронд тархсан ‘covid-19’ өвчний цар тахлын улмаас олон сая хүн хүнд цаг үеийг туулж байна. Халдварын тархалтыг зогсоохын тулд олон улс хилээ хааж, хатуу хөл хорио, карантин тогтоох замаар тэмцэж байгаа нөхцөлд хүний суурь эрхийг зөрчихгүй байхыг Европын хүний эрхийн зөвлөлийн комиссар Дуня Миятович сануулжээ. Мөн Засгийн газрууд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээндээ ялгаварлан гадуурхал, хэт үндсэрхэг үзлийг дэврээхгүй байхыг тусгах хэрэгтэй болсныг ч онцлов. Тухайлбал, коронавирусийн халдвар анх Хятадад гарч олон улсад тархсанаас үүдэн Ази хүмүүсийг гадуурхах, биед нь халдах зэрэг үйлдлүүд АНУ болон Европын орнуудад гарах болсон юм.

Цар тахлын эсрэг зарим оронд иргэдийнхээ эрхийг зөрчсөн хэтийдсэн арга хэмжээнүүдийг ч авч байна. Тухайлбал, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич энэ гуравдугаар сарын 15-нд хүмүүс онц байдал тогтоосон. Сербийн Ерөнхийлөгчийн байр суурь бэлгэдлийн чанартай боловч сүүлийн өдрүүдэд Александр Вучич өдөр бүр шинэ зарлиг гаргаснаа танилцуулж, түүнийг нь Засгийн газар автоматаар баталж байна. Үүнийг сөрөг хүчний зүгээс улсын бүрэн эрхийг гартаа авсан хэмээн шүүмжилжээ. Өдгөө Сербийн Белград хотноо буу барьсан цэргүүд гудамжаар эргүүл хийж, 12 цагийн турш цагдаагийн хяналт дор хөл хорио тогтоож, 65-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахыг хоригложээ. Сербид үзэсгэлэнгийн танхимуудад эмнэлгийн ор байршуулж, армийн цэргүүд манаж байна.

Гэтэл онц байдал нь шаардлагатай нөхцөлд, тодорхой зорилгын хүрээнд зарлагдах ёстой. Онц байдал зарласнаар улс орнууд нийтийн эрх ашиг, хүний эрхийг хязгаарласан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. Энэ нь хилээ хаах, хөл хорио тогтоох, хяналт шалгалтаа нэмэгдүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих зэргийг авч эхэлдэг. Халдварын голомт Хятад улсад өвчлөл бүртгэгдсэн зарим хотуудыг хөл хорьсон бол Энэтхэгт үүнийг орон даяар хэрэгжүүлж байна. Түүнчлэн зарим оронд иргэдээ хянахын тулд гар утасны байршил тогтооч ашиглаж, өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчвөл шоронд хорих хүртэл арга хэмжээ авч байна. Олон улсын хүний эрхийн Эмнести интернейшнл байгууллагаас онц байдал тогтоох нь Үндсэн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн арга хэмжээ ч үүнийг энгийн үзэгдэл мэт болгож болохгүй гэдгийг анхааруулжээ.

Европын холбооны гишүүн Унгар улсын парламент гэхэд онц байдал зарласан хугацаанд зарлиг гаргах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн. Мөн онц байдал тогтоосон хугацаанд худал мэдээлэл тараасан хүнийг таван жил хүртэл хугацаагаар шоронд хорих, карантин арга хэмжээнд саад болбол найман жил шоронд хорих зэрэг хатуу хуулийг баталжээ. Дээрх хууль нь иргэдийг хамгаалах зорилготой боловч хүний эрхийг зөрчих, хэвлэлийн эрх чөлөөг боомилоход урвуулан ашиглахад хялбар аж. Үүнийг Европын парламентын гишүүн Таня Фарон дүгнэхдээ “Европт ардчилал нүдний минь өмнө нуран унаж байна” хэмээжээ.

Израйлийн Засгийн газар сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг олон арга хэмжээг ар араас нь батлан танилцуулж байна. Эн тэргүүнд Израйлийн Засгийн газраас иргэдийг электрон төхөөрөмжөөр тандаж, мөрдөх, шүүхийн үйл ажиллагааг удаашруулах, хойшлуулах зэрэг арга хэмжээг авчээ. Ингэснээр Биньямин Нетаньяхугийн авлигын хэргийн шүүх хурал хойшилж, хүмүүсийг жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлэхээс сэргийлжээ.

ОХУ-д коронавирусийн талаарх худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад дарамт үзүүлж, олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчдийн хяналтыг нэмэгдүүлсэн. Мөн ОХУ-ын нийслэл Москвад хөл хорио тогтоосон ба бусад хотууд дагаад карантин арга хэмжээ зарлажээ. Худал мэдээллийн эсрэг хуулийн хүрээнд хууль тогтоогчид хувь хүний нийгмийн сүлжээнд байршуулсан үзэл бодол, мэдээлэл зэргийг хянах бөгөөд далд санаа нь Засгийн газрын эсрэг шүүмжлэлийг ч дарах.

Польшид гар утасны аппликейшн ашиглан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлах карантин арга хэмжээг хянаж байна. Харин хүний эрхийн Паноптякон сангаас тус аппликейшн нь хувь хүний талаар хэтэрхий их мэдээллийг Засгийн газар олж авах боломжийг олгоно хэмээн шүүмжилжээ.

Үүний зэрэгцээ Засгийн газрууд халдвараар өвчилсөн хүмүүсийн тоог нуун дарагдуулах, дарах зэргээр хүний мэдэх эрхийг зөрчиж байна. Тухайлбал, Сербид оношлуурын хүрэлцээ хангалтгүй байгаагаас зарим өвчтөнүүдийг энгийн хатгаа, амьсгалын замын бусад өвчин гэж үзэж байгааг Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-01 43.242.242.59

Манай улс капиталист нийгмийг байгуулж байгаа. АН-ынхан бүгд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.үүнийгээ ардчилсан нийгэм гэж халхавчтай нэрлэдэг. капиталист нийгэм гэхээр иргэд ойгохгүй харгис нийгмийг хүлээн авахгүй гээд байдаг болохоор ардчилсан нийгэм гэж нэрлэдэг. Ардчилсан нийгэмд бол хэн чадаж байна тэр нь амьдардаг хуультай. Ядарсан хүмүүст туслах гэсэн ойлголт байхгүй. баячууд нь амьдарч ядуучууд нь баяртай

Avatar

Зочин 2020-04-01 202.126.88.58

Аль ч улсад хүний амьд явах эрүүл орчинд амьдрах эрхийг төр нь хариуцдаг. Энэ рүрээндээ ажиллаж б. Хүний эрх гээд эмчээ оромжилж болох уу

Avatar

Зочин 2020-04-01 61.102.135.60

Солонгост тур ирсэн иргэдээ сар гаруй хугацаагаар " хорьчихоод" бна. Авах болоогуй юу?! Тусгай уургийн онгоц гэж суржин зарлаад , тусгаарлах байргуй гээд хумуусээ авахгуй бн. Эрсдэлтэй нехцел бурдуулээд бнштээ! Тусгаарлахаа дэлхий нийтийн жишгээр 14 хоног болгох, гэрт нь тусгаарлах арга бодохгуй беен асуудал, чирэгдэл уусгээд байх юм.

Avatar

Зочин 2020-04-01 59.153.84.70

Хүмүүс 14 хоногийн тусгаарлалтаа яг таг мөрддөг бол гэр гэрт нь хариулж болох л байх л даа, гэвч тийм биш янз бүрийн ааш араншин, үзэл бодол, хүмүүжилтэй хүмүүс байдаг тул хэсэг бүлэг хүмүүс тэрийг баримтлахгүй өвчин тараах магадлал байгаа тул ирэнгүүт нь түр хугацаанд хүчээр тусгаарлахаас аргагүй биз ээ. Янз бүрийн сэтгэцийн өвчтэй шизотой гарууд албаар өвчин тараавал чи хариуцах уу?

Avatar

Зочин 2020-04-01 150.129.143.26

Итали Исдани Америкт албаар эмчлэхгүй олон мянгаар нь үхүүлж байгаа нь соёлтой ардчилсан хүний эрх юмуу

Avatar

Зочин 2020-04-01 150.129.143.26

Испани

Avatar

1 2020-04-01 202.55.188.40

Нийгмийн халамжаа танах бодлого л байхгүй юү.Дархлаа султай эмзэг бүлгийнхнээ цөөлөх бодлого.Капитализмын жинхэнэ мөн чанар

Avatar

Зочин 2020-04-01 66.181.169.108

үхсэн ацны хүний эрх хөл хорио байтугай өвчин тарааж хорионоос зугтаад байгаа нөхдийг бууд дэлхийгээрээ хиарах гэж байж

Avatar

Зочин 2020-04-01 150.129.142.48

Хvний эрх гэдэг сэтгэцийн евчнеер евчилсен евчтенvvд юу гэж гуцалдаж улилдах нь хэнд хамаатай юмб!! Тэд газар хеделсен нуранги дээр ч хvний эрх гээд гуцаад зогсож байдаг л биздээ!!

Avatar

zochin 2020-04-01 103.212.118.31

haana ch ter hun baigaa tsagt ali boloh l erhee edelhiig ermelzej temtsej, tur zasagt anhaaruulj sanuulj baih yostoi, medeej hereg hiij erhee hasuulaagui bol shuu dee, uuriin medelgui yamar ch erhgui, hun sureg bolchihson baij medeh um shuu

Avatar

Энхээ 2020-04-01 66.181.161.94

Яг одоо бол Европт хүний эрх ярих цаг мөн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж