Веранда, Терраза рестораны хамт олон 15 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Веранда, Терраза рестораны хамт олон 15 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлалаа

Веранда, Терраза рестораны хамт олон 15 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлалаа

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахлын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өргөсөөр байгаа билээ.

Тухайлбал, Ти Оу Эм ХХК, Веранда рестораны хамт олон амны хаалт, хамгаалалтын өмсгөл, респиратор зэрэг 15 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай байгаа хэрэгслийг хандивлаж буйгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт өнөөдөр /2020.03.31/хүлээлгэн өглөө.

Тус тусламжийн хэрэгслүүдийг Франц, Итали, ХБНГУ, Япон болон БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд мөн иргэдээ татан авах ажиллагаанд томилогдон ажиллаж буй холбогдох мэргэжилтнүүдэд олгох юм байна.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөн хамт олонд тангараг өргөсөн эмч дипломат ажилтнуудынхаа өмнөөс гүнээ талархаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж