Ерөнхий сайдыг “байцаалаа”

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг “байцаалаа”

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гишүүд сэдэв харгалзахгүйгээр асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун утаатай тэмцэх ажлаа Засгийн газар зогсолтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нүүрсний хэрэглээг бууруулахын тулд цахилгаан халаагуураар халаах, газаар дулааныг хангах гээд энэ ажлуудыг явуулах хэрэгтэй байгаа. Газаар дулааныг хангахад 500 сая доллар хэрэгтэй гэсэн том мөнгө дуулдсан. Гэхдээ тэрийг хүлээлгүйгээр бага багаар хийж байсан ажлаа зогсолтгүй үргэлжлүүлэх. Сэргээгдэх эрчим хүчээр, эсвэл цахилгаан халаагуураар халаахаар ажлыг бага ч болов урагшлуулахгүй бол тасалж боломгүй байна. Өнгөрсөн өвөл нарийн ширхэгтэй тоосонцор 30 хувиар буурсан, 2008 оноос хойш нэмэгдсээр 5 дахин өссөн байсан нь буурснаар 2-3 дахин илүү болж, буурсан. Ажлаа зогсоохгүй бага ч болов явуулах шаардлагатай байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хийн үйлдвэр барих ажлаа үргэлжлүүлнэ. Хоёр том үйлдвэрийн төсөл явж байна. Туршилтын журмаар нэг ажил явж байна. Нүүрснээс газ боловсруулах асуудал технологийн хувьд нэмж шаардаж байна. Тавантолгойн нүүрсийг Улаанбаатар хотод авчирах гээд асуудал бий. 

Энэ жил хийн үйлдвэрийн туршилтаа үргэлжлүүлнэ. 2.8 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Аль нэг эх үүсвэрээр шийдээд хамтарч ажиллана. Шахмал түлшний үйлдвэр 900 тонныг үйлдвэрлэх боломжтой гэсэн. Энэ хүрээндээ санхүүгийн бололцоогоо харгалзан 10 мянган өрхийг шахмал түлшний татаас руу шилжүүлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний яамтай ярьсан, цахилгаан халаагуурыг дэмжих зорилгоор шөнийн цагийн тарифыг дахиж дэмжин эрчим хүчний төлбөрийг нь 50 хувиар буруулна гэсэн хариулт өглөө.

Ерөнхий сайдаас асуух асуулт дууссанаар УИХ одоо Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж байгаа тул дээрх хуулийн төслийн танилцуулгыг Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хийлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж