Д.Цогтбаатар: Туркэд дипломатууд хэрэгт холбогдоогүй

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Туркэд дипломатууд хэрэгт холбогдоогүй

Д.Цогтбаатар: Туркэд дипломатууд хэрэгт холбогдоогүй

Холбоотой мэдээ

Т.Нямдаваа: Би газар зараад мөнгө авсан юм байхгүй

Т.Нямдаваа: Би газар зараад мөнгө авсан юм байхгүй

Турк улсын прокурорын газраас  Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын Газар/ЕКГ/-ын дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон, удаа дараагийн үйлдэлтэй, шалгагдаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Тодруулбал, Истанбул дахь консулын газрын ажилтан  Б.Э, Д.А гэж хоёр хүнийг байцаах хүсэлт ирүүлсэн, тэд хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Харин Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг үгүйсгэж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн холбогдсон гэх мэдээллийг өгөөд байгаа юм.  Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайдаас тодруулахад "Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн иргэн нь тус улсад байнгын оршин суудаг. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд ч гэсэн тайлбараа өгөөд явж байгаа. Бид энэ тохиолдолд Хууль зүйн яамтай холбогдож, хуулийн зөвлөгөө, туслалцаа хүсээд хамтран ажиллаад явж байгаа. Дипломат ажилтнууд гэдэг нь ташаа мэдээлэл байна" гэсэн тайлбарыг өглөө.

Мөн хувь хүний нууцтай холбоотой учраас ямар гэмт хэрэгт холбогдсоныг нь тодорхой мэдээлэх боломжгүй гэлээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж