Улс төр дахь авлигатай тууштай тэмцэх шаардлагатай болжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Улс төр дахь авлигатай тууштай тэмцэх шаардлагатай болжээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тайлангийн эхэнд их хэмжээний эрдэс баялаг нээж илрүүлснээр эрчимжсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил нь засаглал, авлигын асуудлыг хурцатгах болсныг онцлон тайлбарлалаа.  Авлигын асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхийн тулд Монгол Улс авлигатай тэмцэх хууль тогтоомждоо шинэчлэл хийж, улс төр дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих шаардлагатайг сануулсан юм. Ингэхдээ улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж хяналт тавих, төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгаж, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг шинэчлэх. Мөн Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд авлигатай тэмцэх олон улсын стандартад бүр өсөн нийцүүлсэн заалт оруулах зэргийг зөвлөж байна.

Зургаа дахь удаагаа Улсын их хурлаар хэлэлцэн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг олон дахин гаргахгүй байхыг Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс уриаллаа. Хэрэв Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гараад байвал Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа зогсож, хэрэг хэрэгсэхгүй болох аюултай. Энэ нь эргээд авлигын гэмт хэрэгт хариуцлага хүлээхгүй, ялаас мултрах боломжтой гэсэн сөрөг мессежийг нийгэмд өгөх аюултайг сануулсан юм.

Авлига ихээр явагддаг, авлигад өртдөг салбарт хувийн хэвшлийг оруулж ирэх. Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, түүнд тавигдах хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн нийтийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлэгч агентлагийн чадвар болон үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах ёстойг зөвлөлөө. Ингэж байж Монгол Улсын улс төр дэх авлига арилна гэсэн дүгнэлтийг гаднынхан өгсөн юм. Хуулиараа гэмт этгээд, сэжигтэн буруутай эсэхийг шүүхээр тогтоогүй тохиолдолд олон нийтэд буруутай мэтээр зарлах нь хориотой байдаг. Гэвч сүүлийн үед олон улсад АТГ, хэрэгт холбогдсон этгээдийг баривчлалаа, шалгаж байна гэж олон нийтэд зарладаг буруу тогтолцоо бий болсон тухай Зүүн европ, Төв азийн авлигын эсрэг сүлжээний менежер дурдлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж