Өдгөө 67 настай Тайландын эзэн хааны хувийн амьдрал олны анхаарлыг татсаар ирсэн. 2016 онд эцгийгээ өөд болсны дараа улсаа захирах болсон Маха Вачиралонгкорн хаан Герман улсаар аялж яваад тус улсын нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудалд 20 татвар эмийн хамт тусгаарлагдсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарчээ.
Тэрбээр “Grand Sonnenbichl” гэх зочид буудлыг бүхэлд нь захиалан авч, татвар эмс болон бусад бараа бологчдын хамт өөрийгөө тусгаарласан аж.
Тус улсад хөл хорио тогтоож, бүхий л үйлчилгээний газрыг хаасан боловч дээрх зочид буудалд Тайландаас ирсэн хүмүүсийг тусгаарлаж байжээ. Хамт байсан 119 хүнийг нь нутаг буцаасан ч Маха хаан татвар эмс, шадар туслахуудтайгаа үлдсэн байна.
Энэ үйл явдалд Тайландын ард иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж, цахим сүлжээнд ихээхэн эсэргүүцэл үзүүлж байгаа аж. Хааны тансаглалын талаар твитерт 1,2 сая хүн жиргэжээ.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэсэн шинэхэн эхнэр нь хаантайгаа хамт байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ нь түүний дөрөв дэх гэрлэлт бөгөөд өмнө нь онгоцны үйлчлэгч байж байгаад хожим хааны хамгаалалтын албанд ажиллах болсон, өөрөөсөө 20 гаруй насаар дүү бүсгүйтэй гэрлэсэн юм.
Эх сурвалж: NYPOST, MIRROR
Холбоотой мэдээ