Рублийн ханш цаашид ч чангарахгүй байх магадлалтай гэсэн таамгыг шинжээчид хийж байна. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлнө хэмээн “БКС Премьер” компанийн шинжээч Антон Покатович Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс ОПЕК+ бүлгийн хүрээнд хийгдсэн нефть олборлогч орнуудын тохиролцооны хүчинтэй хугацаа дуусч байгаа юм.
"Оросын зах зээл, рублийн хувьд ОПЕК+ тохиролцоо маш чухал. Нефтийн үнийн хэлбэлзэл рублийн ханшийг тодорхойлно. Дөрөвдүгээр сарын 1-нээс ОПЕК+ бүлгийн тохиролцоо дууссанаар нефтийн олборлолт нэмэгдэж, нефтийн зах зээлд нийлүүлэлтийн баланс алдагдана” хэмээн Антон Покатович хэллээ.
Түүний үзэж байгаагаар дөрөвдүгээр сард нэг баррель нефтийн үнэ 20 ам.доллараас доошоо унах ажээ. “Ингэсэн нөхцөлд нэг ам.доллар 75-80 рублийн ханшаас буухгүй. Төв банкны зүгээс рублийн ханшийг тогтвортой байлгахын тулд идэвхтэй ажиллах байх. Өдөртөө 170 орчим сая ам.долларыг зах зээлд гаргах байх. Тэгж байж л рублийг барьж чадна” хэмээн Антон Покатович.
Рублийн ханшид нөлөөлөх хоёр дахь хүчин зүйл нь коронавирусээс үүдсэн хөл хорионоос үүдэн гарах эдийн засгийн нөхцөл байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ