Эмч биднийг хамгаалж байна, тэгвэл хэн эмчийг хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Эмч биднийг хамгаалж байна, тэгвэл хэн эмчийг хамгаалах вэ?

Эмч биднийг хамгаалж байна, тэгвэл хэн эмчийг хамгаалах вэ?

-ТАЙВАНЬД ЗОХИОН БҮТЭЭГДСЭН ӨВЧТӨНД ГУУРС ХАТГАХАД ХЭРЭГЛЭГДЭХ ХАЙРЦАГ НЬ ГАЛЫН ШУГАМАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМГААЛЖ ЧАДНА-

Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай хүнтэй хамгийн ойр байж, тэднийг эмчилж алтан амийг нь аварч байна. Гэвч дэлхийн олон оронд эмч, сувилагч нарт яг тохирсон хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай байгаагаас өөрсдөө халдвар авч, тэр бүү хэл алтан амиа алдацгааж буй юм.

Тайванийн Хуалиэн Мэннуо эмнэлгийн эмчилгээний тасгийн дарга Лай Шиэнюн маш энгийн хамгаалалтын хэрэгсэл болох “гуурс хатгахад хэрэглэгдэх хайрцаг” зохион бүтээжээ. Өвчтөнд эмчилгээ хийхдээ хайрцгийг толгой хэсэгт нь байрлуулахад л түүний амнаас үсрэх шүлс, амьсгалаас эмнэлгийн ажилтныг хамгаалах юм.

Лай Шиэнюн өөрийн энэхүү бүтээлийн төсөл зургийг интернетэд нээлттэй байрлуулсан нь дэлхий нийтийн мэрэгжил нэгтнүүдэд  ямар ч төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоогоор Филиппиний эмнэлэг зураг төслийг нь авч, өөрсдөө хийж, тун удахгүй эмчилгээндээ хэрэглэх гэж байна.

Монголын эмнэлгийн ажилтнуудыг ч хэрэглэж үзэхийг урьж байна.

https://focustaiwan.tw/society/202003240006

https://sites.google.com/view/aerosolbox/design

Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж