АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утсаар залгаж, Пёньянд улам их дарамт учруулсан тул Умард Солонгос Вашингтонд итгэх итгэлээ алдсан гэв.
Өчигдөр/2020.03.30/ Өмнөд Солонгосын төв мэдээллийн агентлагт нэрээ нууцалсан Умард Солонгосын нэгэн дипломатч "Бид эх орныхоо нэн чухал төслүүд дээр ажилласаар байвал АНУ хариуд нь манай ард түмнийг аймшигтай ихээр зовоох жинхэнэ аймшгаар хариу барина гэсэн. Харин бид өөрсдийнхөө замаар л явна. АНУ-ыг бидэнд саад болохгүй байхыг хүсье. Помпеогийн бүдүүлэг яриаг сонсоод бид дахиж ярихгүй байхаар шийдсэн" хэмээн мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Помпео бүх орныг Пёньянд анхаарлаа хандуулж, баллистик пуужингийн туршилтуудыг нь зогсоохын тулд чадах бүх арга хэмжээгээ авч хэрэгжүүлэхийг уриалсан билээ.
Харин өчигдөр/2020.03.30/ БНАСАУ хоёр ч пуужин амжилттай туршсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өмнөд Солонгосын арми Пёньян Японы тэнгист хэд хэдэн туршилт хийснийг гэрчилжээ.
2018 онд Ким Жон Ун болон Дональд Трамп нар нүүр тулан уулзсанаас хойш АНУ, БНАСАУ-ын харилцаа бага багаар сайжрах найдвар төрүүлсээр байсан билээ. Гэвч хоёр тал бие биенээ амлалтаа хангалттай биелүүлээгүй хэмээн буруутгасаар өдгөө хоёр улсын харилцаа эргээд сайнгүй болсон бололтой.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ