Мануэль Нойер Челсид ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Мануэль Нойер Челсид ирэх үү?

Мануэль Нойер Челсид ирэх үү?

Германы Бундеслигийн Байерн Мюнхен багийн хаалгач, дэлхийн шилдгүүдийн нэг Мануэль Нойер Английн Челси багт ирэх зун нэгдэх мэдээлэл сүүлийн үед Английн хэвлэлүүдээр гарч байна. Өдгөө 34 настай дэлхийн аварга түүнд Байерн Мюнхен баг 2023 он хүртэлх шинэчилсэн гэрээ санал болгосон ч Мануэль Нойер 2025 он хүртэлх урт хугацааны гэрээ хүсч байгаа аж.

Байерн Мюнхен баг саяхан Шальке 04 багаас 23 настай залуу хаалгач Александр Нюбелийг худалдан авахаар тохиролцоо хийсэн. Челси багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард дэлхийн хамгийн үнэтэй хаалгач болох Кепа Арризабалагаг сүүлийн үед бэртэл гэмтлээс салахаа больсон Мануэль Нойероор солих хүсэлтэй байгаа хэмээжээ.

2018 онд 72 сая фунтээр Испанийн Атлетик Билбао багаас Челсид ирж байсан Кепа Арризабалага энэ улиралд тун хангалтгүй тоглолтууд үзүүлж гарааныхаа эрхийг сэлгээний хаалгач Уилли Кабальерод хүртэл алдаад байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж