Манай улс "Covid-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоосон. Энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлсэн бол өнөөдөр (2020.03.31) Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Ийнхүү Ханги, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор Монгол Улс нүүрс экспортолж байна.
Он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монгол Улс 228.8 сая ам.долларын 2.7 сая тн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор бага үзүүлэлт. Өнгөрсөн оны мөн үед тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болжээ.
Б.ЖАРГАЛ
зочин 2020-03-31 202.131.227.30
Төмөр замтай байсан бол хөл хориотой үед ч нүүрсээ экспортлосоор л байх юм байна
Үүнийг мэдсээр байж Зүүн баян руу төмөр зам тавиад байгааг ойлгомжтой тайлбарлаад өгөх хүн байна уу
Зочин 2020-03-31 107.77.173.64
женкогийн Орос эздийн хүсэл нь Монгол улсыг хоцрогдсон ядуу буурай,Хятад улсаас сүнсээ зайлтал айдаг,барууныхныг үзэн яддаг….зөвхөн орос улсыг л шүтэн биширдэг харанхуй мунхаг байлгах…