Башар Асад
Фото: SANA / Reuters
Сирийн ерөнхийлөгч Башар Ассад “Исламын улс” бүлэглэлийг ялах хүртэл огцрох боломжгүйгээ Италийн RAI телевизид мэдэгджээ.
“Улс төрийн шилжилтийн хуваарь нь терроризмыг ялсны дараа ажиллаж эхлэх ёстой. Сирийн ихэнх нутгийг террористууд хянаж байгаа цагт улс төрийн хувьд үр дүн гарахгүй” гэж Ассад хэлсэн байв.
Террористуудыг ялсны дараагийн улс төрийн шилжилтийн үе нь 1,5-2 жил байна гэж Ассад үнэлэв. “Энэ асуудалд хоригийн ямар нэгэн улаан шугам байхгүй. Хэрэв сиричүүд намайг ерөнхийлөгчөөр сонговол тэднийг сайн ирээдүй хүлээх болно” гэж Ассад хэлээд сонгуульгүйгээр улс төрд үлдэх нь том алдаа болно хэмээн тэмдэглэсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР