Эрчүүдийн кабинеттэй болно

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн кабинеттэй болно

Эрчүүдийн кабинеттэй болно

Монголд гарч буй амиа хорлолт, нас баралтын дийлэнх хувийг эрчүүд эзэлж байна. Иймд нийгэмдээ төдийлөн анзаарагдалгүй орхигдсон эрчүүдээ хамгаалах зайлшгүй шаардлагатай болохыг холбогдох албаныхан хэлж байна.

Эрчүүдийг хамгаалах чиглэлээр ирэх таван жилийн /2020-2025/ хугацаанд тодорхой үе шаттай ажил хэрэгжүүлэхээр болсны нэг нь эрчүүдийн кабинет. Энэхүү кабинетыг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд байгуулснаар эрчүүд эрүүл мэнд, сэтгэлзүйн  тусламж үйлчилгээ авах, сургалтад хамрагдах бүрэн боломж бүрдэх аж.

Өнөөдөр /2020.03.31/ хуралдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг батлахдаа ийнхүү эрчүүдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болсныг дуулгасан юм.

Энэ талаар нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хэлэхдээ “Эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс дутуу байгаа нь архины хэрэглээ, зуурдаар нас баралт их байгаатай холбоотой. Иймээс энэ дэд хөтөлбөрт эрэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр тодорхой зүйлсийг тусгасан. Тухайлбал, есөн дүүрэг эрэгтэйчүүдийн кабинеттай болно. Энэ кабинетаар дамжуулан эрчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалтад хамруулах гэх мэт үйлчилгээ үзүүлнэ. Мөн сэтгэлзүйн эмчилгээ хийнэ. Учир нь амиа хорлож буй хүмүүсийн 80-90 хувь нь эрэгтэйчүүд байгаа” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж