Цахим ертөнцийг эх монгол хэлтэйгээ холбон боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Болорсофт”-ыг бид бүхэн хэдийн мэдэх болсон билээ. Тэдний нэгэн бүтээгдэхүүн болох оффисын программууд дээр, оффлайн орчинд алдаа шалгадаг “Болор дуран” программ 2013 онд анх хэрэглээнд нэвтэрч эхэлснээсээ хойш 7 жилийн хугацаанд технологийн болон үгийн сангийн, зөв бичих дүрмийн шинэчлэлийг 9 удаа хийж цаг үетэйгээ хөл нийлүүлэн байдгаараа олны талархлыг хүлээдэг.
Тэгвэл, өнөөдөр зөв бичих дүрмийн алдаа шалгах бас нэг шинэ бүтээгдэхүүн онлайн алдаа шалгуур хэдхэн цагийн өмнө хэрэглээнд нэвтэрчээ. Тус бүтээгдэхүүнийг хэн бүхэн https://www.bolor.app хаягаар ороод үнэ төлбөргүй хэрэглэж болох юм байна.
Программын давуу тал гэвэл, онлайн талбарт үг, өгүүлбэрээ бичээд алдаагаа шалгахад алдааг тэмдэглэж, боломжит бүх зөв хувилбарыг санал болгож өгөх ба алдаагаа шалгачхаад зөв бичвэрээ хуулж аваад хүссэн газраа ашиглаж болно.
BOLOR.APP онлайн алдаа шалгуур хэрэглэх боломж хүссэн хэн бүхэнд нээлттэй болж байгаа нь тээнэгэлзэж бухимдахгүй, ичиж эмээхгүй харилцах, цаг хэмнэх, эх хэлээ эрхэмлэх, нэр төрөө дээдлэх, ирээдүй хойчдоо үлгэрлэх гээд иргэн бүрийн өмнө тулгамддаг соёл, боловсролын чухал хэрэгцээг төлбөргүй хангаж байна. Түүнчлэн, энэ бол хувь хүн төдийгүй, орчин цагийн монгол хэл эвдэрч байна, дүрмийн алдаа, үсгийн алдаагаар бохирдлоо гэхчлэн улс нийгэм даяараа улиг болтол эмзэглэн хэлэлцэж ирсэн асуудлыг шийдвэрлэх хамгийн орчин үеийн шилдэг технологи, үр дүнтэй, бодитой шийдэл болох нь эргэлзээгүй юм.
Зочин 2020-03-31 158.174.122.199
Хүүхдүүддээ хэлж өгье.
Зочин 2020-03-31 185.220.101.155
Янзтай! Баярлалаа.
Зочин 2020-03-31 185.213.155.172
News өөрөө шалгаач ээ. Би Болор дуран ашигладаг. Түүгээрээ танай мэдээг шалгахад цул алдаа л зурдаг шүү дээ.
Зочин 2020-03-31 119.40.100.170
ene newsee haraach nul aldaa tgeed door n bolor durangaa shalgasan geed bgaa. shlagasan uu reclamdsan uu
Зочин 2020-03-31 202.55.188.84
За мэдэхгүй юм даа. Болор дурангаар шалгаад ч энэ сайтуудын мэдээний алдаа зүгширч байгаамуу? Харин ч ѳдѳр бүр мэдээ унших бүртээ ойлгомжгүй шинэ шинэ үгнүүдтэй нүүр тулдаг болсон. Урждар билүү, нэг мужийн нэрийг нэн мэдээн дээр 3 янзаар бичсэн байхтай таарсан. Ховдын ч юмуу Увсын ч юмуу нэг хэл шинжлэлтэн тал тохойгоор удирдлаганд томилогдонгуут жалгын яриаг шууд ашигла гээд тѳрийн хэлний зѳвлѳлѳѳс зарлигддаг. Бүр тэр дагуугаа толь бичиг гаргаж тулгадаг. Маргааш Баянхонгорын нэг эрдэмтэн бас л
Зочин 2020-03-31 202.55.188.84
нэг толь гаргаж тѳрийн хэлний зѳвлѳлѳѳс шахна биз. Манай хэл бичгийн асуудал нэг иймэрхүү л байна. Энэ асуудал мѳддѳѳ цэгцэрч ѳгѳхгүй биз дээ. Угаасаа олон санаат оргож чадахгүйн үлгэрээр бид хэрэгцээ шаардлагаа нэгэтгэж чадахгүй байна. Ѳдий болтол бид уйгаржин бичгээс зуурсаар тавихгүй байна. Хѳгжил эргэж уруугаа явагддаггүй. Нэгэнт л хувь заяагаар салсан бол одоо эргэж буцаж хуучин бичигтэй зууралдах хэрэггүй. Тэгсэнээс кирил бичгийн дүрмээ хѳгжүүлэх нь хамаагүй зардал багатай. Дээрээс нь монг
Зочин 2020-03-31 103.87.255.110
Харин тийм. Гэхдээ Болороор мэдээний сайтууд шалгахгүй байна л даа хө. Толь бичиг гаргаад цэгцэлнэ гэж харин ёстой байхгүйтэй санал нийлж байнаа.
Sonnen 2020-03-31 202.126.88.175
Болорсофтийг байнга ашигладаг. Word ийн хувилбар дээр жаахан алдаа өгөөд байдаг сул талтай ч өдөр тутамд үнэхээр хэрэгтэй эд шүү
зочин 2020-03-31 202.21.100.210
хүүе яаанаа ямар гоё юм бэ
Зочин 2020-03-31 103.57.94.157
монголын вэбсайтууд дээр аливаа санал хүсэлт, сэтгэгдэл зэргийг бичүүлэхдээ зөвхөн кирилл үсгээр монгол хэл дээр бичсэнийг хадгалж харуулдаг болговол замбараагүй зүйл бичигдэх нь алга болох буйзаа
Зочин 2020-03-31 202.55.188.36
Ямар сайхан юм бэ