Засгийн газар маргааш хуралдаж, 13 асуудал хэлэлцэнэ | News.MN

Засгийн газар маргааш хуралдаж, 13 асуудал хэлэлцэнэ

Засгийн газар маргааш хуралдаж, 13 асуудал хэлэлцэнэ

Засгийн газар маргааш хуралдаж, 13 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу ирэх сарын 1-ний 08.00 цагт хуралдаж, 13 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм байна.

Түүнчлэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар хэлэлцэх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-31 192.82.76.164

баталж болохоор хуулыг баталаад бай

Avatar

УИХ хуралд ажлаа хий 2020-03-31 66.181.184.47

УИХ ажлаа хийхгүй байгаа нь санаатай үйлдэж буй гэмт хэрэг. Үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг гэж иргэд үзэж байна. Улс оронл маш олон талын арга хэмжээ зайлшгүй шаардагдсан нөхцөл байдал үүсчихээд байхад УИХ хуралдахгүй улс орны иргэдийн тулгамдсан байдлыг анхаарахгүй гишүүд хэт хувиа хичээж буйг уучилж болшгүй явдал

Avatar

Зочин 2020-03-31 103.57.93.142

tulgamdsan asuudlaa xeleltseechee. aar saar uomaar bitgii tsag noghtsoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж