Өвөрмонголд гахайн мялзан өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд гахайн мялзан өвчин гарчээ

Өвөрмонголд гахайн мялзан өвчин гарчээ

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Оронд гахайн мялзан өвчин гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, ӨМӨЗО-ы Ордос хотын нэгэн фермд өвчин гарсан бөгөөд тус ферм нь гахайнуудыг хууль бусаар оруулж ирсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Тус фермд нийт 200 гахай байсны 92-ыг устгалд оруулжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд тус улсын хэд хэдэн мужид гахайн мялзан өвчин бүртгэгдсэн байна. Тэр бүрт нь холбогдох албаны хүмүүс шуурхай ажиллаж, халдвар гарсан газруудыг ариутган, халдваргүйжүүлж байжээ. Түүнчлэн хоёр сарын өмнө “H1N5” вирус буюу шувууны ханиад гарч, 17 мянга орчим тахиаг устгалд оруулсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж