Д.Баатаржавын намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Д.Баатаржавын намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ

“Бие даасан нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. Намын нэр болон хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр, ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой болох аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж