О.Амартүвшин: Сангийн сайдын хэлсэнчлэн 2 сарын дотор эдийн засаг сэргэх боломжгүй   | News.MN

О.Амартүвшин: Сангийн сайдын хэлсэнчлэн 2 сарын дотор эдийн засаг сэргэх боломжгүй  

О.Амартүвшин: Сангийн сайдын хэлсэнчлэн 2 сарын дотор эдийн засаг сэргэх боломжгүй  

О.Амартүвшин: Сангийн сайдын хэлсэнчлэн 2 сарын дотор эдийн засаг сэргэх боломжгүй  

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, МХАҮТ-ын гишүүд болон бизнес эрхлэгчидтэй хамтран онлайн хуралдааныг гуравдугаар сарын 30-нд зохион байгууллаа. Энэ удаагийн онлайн хуралдаанаар дэлхий дахинд дэгдсэн шинэ коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай асуудлаар бодлогын зөвлөл болон МХАҮТ-ын саналыг сонсч, УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлээд байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшингийн саналыг сонссон юм.

-МҮХАҮТ COVID-19 вирусийн эсрэг арга хэмжээ нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгаа хийсэн юм байна. Судалгаагаар ямар үзүүлэлт ажиглагдав?

-МҮХАҮТ-аас коронавирусийн эсрэг хоригийн бизнест үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийсэн. Судалгаанаас харахад бүх бизнесийн 60 гаруй хувьд нь зээлийн хүү, хугацаа, 20 гаруй хувьд нь түрээсийн төлбөрийн асуудал томоохон дарамт учруулж байна. Аялал жуулчлал, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт коронавирусийн эсрэг хориг хамгийн ихээр нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 6000 орчим ажлын байр цомхотгогдсон. Цаашид үргэлжилбэл 8000 орчим ажлын байр үгүй болох бодит эрсдэл хүлээж байна. Судалгаанд 1500 компани хамрагдсаны 33 хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгосон байгаа юм. Өнөөдөр үүсээд байгаа хямрал урд өмнөх эдийн засгийн хүндрэлүүдээс эрс өөр нөхцөл байдалтай байгааг харах хэрэгтэй. Мөн бид арилжааны банкууд болон Монголын банкны холбоотой уулзалт зохион байгуулсан. Бодлогын хүүг бууруулах зэргээр тодорхой арга хэмжээ авахгүйгээр холбогдох асуудлыг шийдэх боломжгүй гэдгээ банкуудын зүгээс хэлж байсан. Бид Монголбанк болон бусад холбогдох хүмүүстэй удаа дараа уулзалт зохион байгуулсан. Харамсалтай нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарсангүй. Том захууд болон түрээслэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Мөн л 80 гаруй хувьд нь хүндрэл үүссэн төдийгүй 30 хувийнх нь орлого 50-иас дээш хувиар буурсан байна. Ер нь Засгийн газрын шийдвэрүүд бүхэлдээ бизнес эрхлэгчид, ААН-дэд шууд дэмжлэг болохуйц шийдлүүд биш.

-Засгийн газар малчдаас ноолуур авахад зориулж 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Мөн НДШ-ийг тодорхой хугацаанд хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байх шиг байна шүү дээ. Таныхаар бол байгаа оноогүй шийдэл бололтой?

-Засгийн газар ноолуурын үнэ тогтворжуулах асуудлыг ярьсан. Энэ нь орон нутгийн сонгогчдын саналыг татах зорилготой гэж харагдаж байна. Түүхий ноолуурын үнэ энэ хавар унах эрсдэл үүссэн. Одоогоор 60 орчим мянган төгрөгийн ханштай байгаа. Цаашид 10-20 мянгад ч хүрэх эрсдэлтэй. Монголын самнасан ноолуурын 60 гаруй хувийг Итали улс худалдаж авдаг байсан. Гэтэл Итали улс өнөөдөр маш хүнд нөхцөл байдалтай байна. Эдийн засаг нь сэргэхгүй, тансаг хэрэглээ хумигдсан, тэд ноолуур худалдаж авахгүй. Тиймээс Монголын Засгийн газрын шийдвэр бол цэвэр сонгуульд чиглэсэн дүр зураг харагдаж байна. Байгаа оносон шийдвэр болж чадсангүй. Ноолуурын компаниуд 260 орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Компаниуд энэ жил ямар ч бүтээгдэхүүн борлуулж чадахгүйд хүрсэн. Энэ онд ноолуурын салбарыг маш том эрсдэл хүлээж байна. НДШ-ийг тодорхой хугацаанд хойшлуулсан нь үйл ажиллагаа нь нэгэнт доголдсон компаниудад ямар ч нэмэр болохгүй. Үүнээс гадна  МҮХАҮТ-ын судалгаагаар эм хангамжийн салбарын нөхцөл байдал хүндэрсэн нь харагдаж байна.

Харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа. Одоогоор Монголд эм импортлогч 40, 20 орчим үйлдвэрлэгч компани байгаа. Эм ханган нийлүүлэгчдийн 60 орчим хувьд нь коронавирусийн эсрэг арга хэмжээ маш хүчтэй нөлөөлсөн. Нийлүүлэгч талаас төлбөрөө 100 хувь төлөхийг шаардаж эхэлсэн байна. Эм ханган нийлүүлэгчид бэлэн мөнгөний хомсдолд бүгд орсон байна. Товчхондоо бол Монгол Улс бүх төрлийн эмийн хомсдолд орох бодит эрсдэл тулгарсан. Эмийн компаниудын 30 хувь нь нэг хүртэлх, 50 хувь нь гурван сар хүртэлх нөөцтэй. Нэг удаагийн маск, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис ирэх гурван сард тасалдах мэдээлэл өгсөн. Вирусийн үед хэрэглэгдэх найман бүлгийн 21 эм, энгийн үед хэрэглэгдэх дөрвөн бүлгийн 18 эмийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Одоогоор Засгийн газар энэ чиглэл рүү огт анхаарлаа хандуулаагүй байна. Эм ханган нийлүүлэгчид зайлшгүй шаардлагатай эм, эмийн түүхий эдийг татвараас чөлөөлөх зэрэг дэмжлэг хүсч байгаа. Гэвч асуудал хариуцсан салбар яамнаас өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалт хийхгүй байгаа нь илүү ноцтой нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна.

-МҮХАҮТ эдийн засгийн эрсдлийг удирдах багц санал боловсруулсан юм байна. Та бүхний боловсруулсан саналд ямар асуудлууд туссан бэ?

-Бид эдийн засгийн эрсдлийг бууруулах судалгаа хийж, таван багц 21 саналыг дэвшүүлсэн. БНХАУ-ын эдийн засгийн хүндрэл 3-6 сарын хоцрогдолтойгоор манай улсад нөлөөлдөг. Тэгэхээр Монголд эдийн засгийн гол хүндрэл 5-8 дугаар сард тохионо. Та бүхэн санаж байгаа бол 2011-2012 онд Хятадын  эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг ялангуяа нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурсан. Монгол бол Хятадаас хамгийн их хамааралтай эдийн засагтай улс. Монголын эдийн засаг хасах руу явах нь нэгэнт ойлгомжтой болсон. Дэлхий даяар худалдан авалт зогсч, эдийн засаг буурах хандлага байна. Бодит байдал дээр эдийн засгийн хүндрэл Монгол Улсад бидний төсөөлж байгаагаас ч хүнд тусна. Дэлхийн банк вирусээс өмнө Монгол Улсад зөвлөгөө хүргүүлчихсэн байсан шүү дээ. Одоо дээрээс нь вирус нэмэгдчихлээ. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн хувьд харвал  амаргүй өдрүүд биднийг хүлээж байна.

Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, далайцтай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэдийн худалдан авалтыг яаж нэмэгдүүлэх юм, ЖДҮ эрхлэгчидээ яаж хамгаалах юм зэрэг шийдэл хүлээсэн олон асуудал бий. Төсвийн тухайд ярих юм бол асуудал маш их бий. Энэ мэтчилэн олон санал байна. Дэлхийн бусад улс орон эдийн засгийн эрсдлийг даван туулах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Жишээ нь, БНСУ гэхэд ЖДҮ эрхлэгчид, шинээр бизнес эрхэлж буй иргэд, захын худалдаачдад зориулан 1-3 жилийн хугацаатай, 4,5 хувийн хүүтэй 500 сая хүртэлх воны зээл олгохоор шийдвэрлэсэн. Харин Малайзын хувьд хамгийн их нөлөөлөлд автсан салбаруудад хөрөнгө оруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үл хөдлөх хөрөнгө, газрын татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй эдийн засгийн эрсдлийг удирдах маш тодорхой бодлого боловсруулах нь чухал. Тухайлбал, Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкуудын мөрддөг зарим журмуудыг өөрчлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Илүү өргөн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Засгийн газрын шийдвэрүүд сонгууль руу чиглэсэн дүр зураг харагдаж байна. Гэвч сонгуулийн маргааш амьдрал үргэлжлэх нь үнэн. Ганц удаагийн сонгуулиар хязгаарласан шийдлүүд байж боломгүй.

-Цаашид ч эдийн засгийн хүндрэл үргэлжлэх нь. Хэзээ сэргэх магадлалтай вэ. Учир нь Сангийн сайд удахгүй нөхцөл байдал сайжирна, эдийн засаг сэргэх хандлагатай байгаа гэж яриад байгаа шүү дээ?

-2020 оны гуравдугаар улиралд БНХАУ-ын эдийн засаг хэвийн хэмжээнд хүрнэ гэсэн судалгаа бий. Бусад улс орны хувьд ирэх оны нэгдүгээр улирал болон түүнээс цааш эдийн засаг нь дээрдэж эхэлнэ гэж таамаглаж байгаа. Гэтэл манай улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрхон сарын дотор бүх зүйл хэвэндээ орно гэж мэдэгдсэн. Хоёр сарын дотор нөхцөл байдал хэвийн болох ямар ч боломжгүй. Энэ онд эдийн засгийн сэргэлт ажиглагдах ямар ч үндэслэлгүй. Ирэх оны нэгдүгээр улиралаас л монголын эдийн засаг сэргэх магадлалтай. Нөхцөл байдал ийм хүнд үед монголын төр удаа дараагийн бодлогогүй шийдвэрүүд гаргаж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл.

Бусад улс орон үүсээд буй нөхцөл байдлыг дэлхийн II дайны үетэй адилтгаж үзэж байна. Дэлхий дахинд нөхцөл байдлыг хүндрүүлж тооцож байхад манайх ямар ч асуудал үүсэхгүй гэж мэдэгдэж, төсөв тодотгохгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна. Бид энэ асуудал дээр илүү хүчтэй дуу хоолойгоо хүргэх ёстой. Төсвийн орлого тасрах нь ойлгомжтой болсон. Үүний зэрэгцээ хамгийн их сэтгэл түгшээж буй асуудал бол ажилгүйдэл. 2009 оны хямралаар ажилгүйдэл 11.6 хувь, 2016 онд 10 хувь байсан бол энэ онд хамгийн багадаа 20 хувьд хүрэх нь. Хэрэв ажилгүйдэл 20 хувьд хүрвэл 260 орчим мянган хүн ажилгүйдлийн эгнээнд шилжинэ. Үүнийг дагасан нийгэм, эдийн маш хүчтэй хямрал явагдах нь. Гэтэл Засгийн газрын шийдвэрүүд байгаа олохгүй байгаа нь харамсалтай. Сангийн сайд нь хоёр сарын дараа эдийн засаг сэргэнэ гээд яриад сууж байж таарахгүй.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-31 103.26.195.192

Ene hun 2sar ugelleeshd harinch ih huleesttei taivan handjaagaa.

Avatar

saraa 2020-03-31 64.119.27.63

Hudaldaa aj uildberiin darga hun gehed denduu adguu uls torjson medegdel hiij bgaa ni tun zohisgui um, zugeer uaricnihaj boldoggui um bh daa

Avatar

Зочин 2020-03-31 103.26.195.192

Bid tednees gyih esgyi tulsun mongoniihoo orond hiih estoi ajliin n shahaj baina.Ene turd hamaatai humuus endured baihiin

Avatar

зочин 2020-03-31 103.229.121.245

Олон зуун тэрбумаар баахан амбаар Увсад барих гээд төсөвт тодотгол хийхгүй улайрч байгаа Хотгор шанагын хулгайч Ч. Хүрэлбаатарыг Сс-н сайдаас зайлуулаад төсөвт тодотгол хийж жижиг дунд бизнесийг дэмжин ажлын байрыг нь хадгалж, эмзэг бүлгийн айл өрхүүдэд ядаж сая төгрөг тарааж байж л цар тахлыг давна

Avatar

Ard 2020-03-31 202.131.247.122

Ene odoo hen be? Medleg bolvsrol ogt ygyi “bi chadna” BOLIOSOO. Ternii umnuus ni ichij….

Avatar

Зочин 2020-03-31 103.26.195.192

Holsnii bicheech umuu

Avatar

/*-*/ 2020-03-31 49.0.212.165

Амартүвшин зөв зүйтэй л асуудлууд ярилаа

Avatar

zochin 2020-03-31 202.179.26.211

Ene asuudal chin davagdashgui huchin zuild orj bgaa bizdee tiim bolohoor uunig herhen shiidverleh bilee

Avatar

Зочин 2020-03-31 64.119.18.151

Чадавхи чинь үнэхээр сул байна .

Avatar

Зочин 2020-03-31 66.181.161.102

Энэ нөхөр байнга улстөржсөн, хэн нэгнээс өө хайсан, асуудлыг сөрөг талаас нь харсан, хүн муулсан зүйл ярих юм. Өөрийгөө сонгуульд өрсөлдөөд ялна гэж бодож байгаа байх даа.

Avatar

МАН 2020-03-31 192.82.77.75

Хүрэлсүхийн боовны үсэнд хамаатай юмуу

Avatar

Зочин 2020-03-31 103.26.195.192

20iod jiliin maani hodolmor uheh uu sehehuu deeree tuljaahad bugdiig hiineshd turd gardag 4 jiliin circletei humuus ayj oilgohov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж