Хятадын Сычуань мужид ой хээрийн түймэр гарч, 19 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Хятадын Сычуань мужид ой хээрийн түймэр гарч, 19 хүн амиа алджээ

Хятадын Сычуань мужид ой хээрийн түймэр гарч, 19 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид Даваа гариг (2020.03.20)-ийн орой ой хээрийн түймэр гарчээ. Уг түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, түймэр гарсан бүстэй ойролцоо амьдардаг 1200 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 18 нь гал сөнөөгч бол нэг нь ойн аж ахуйн ажилтан байжээ.

Нийт 140 галын машин, дөрвөн нисдэг тэрэг, 900 орчим гал сөнөөгчийг түймрийн голомт руу илгээсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Мөн түймрийн тархалтыг хянахаар дрон ашиглаж байгаа гэнэ.

Түймэртэй тэмцэх үеэр салхины чиглэл гэнэт өөрчлөгдөн, түймэр гал сөнөөгчдийг нөмрөн авсны улмаас ийнхүү олон хүний амь эрсэдсэн байна. Үүнээс гадна дахин 22 хүн сураггүй алга болсон ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн гурван хүний биеийн байдал тааруу эмнэлэгт хүргэгджээ. Гал анх уулын ойролцоо байрладаг фермд гарч, улмаас хүчтэй салхитай байсан учир ойролцоох уул руу асч эхэлсэн байна. Энэхүү түймрийн улмаас 1000 орчим га талбай шатаад байгаа аж.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж