Майкл Дуглас, Кэтрин Зета Жонс болор хурим хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Майкл Дуглас, Кэтрин Зета Жонс болор хурим хийлээ

Холливуудын алдартай хос жүжигчин Майкл Дуглас түүний эхнэр Кэтрин Зета-Жонс хуримынхаа 15 жилийн ойг лхагва гаригт тэмдэглэжээ.

Тэд 15 жилийн өмнө Нью Йоркийн Плаза зочид буудалд тансаг хурим хийж, сүр дуулиантай гэрлэсэн аж. Холливуудын хамгийн өндөр хөлстэй жүжигчид хүү охин хоёртой юм байна.

Хуримын 15 жилийн ойг олон оронд болор хурим хэмээдэг. Өдгөө 71 настай Майкл Дуглас эхнэртэйгээ Бродвейн театрт шоу үзэж, оройн хоол хамт идэн болор хуримынхаа ойг даруухан тэмдэглэнэ хэмээн ярьсан байна.

Тэд 2013 онд хэсэг хоёр тийш болсон ч Майкл Дуглас эхнэрээ алдахыг хүсээгүй тул эргэн нийлсэн билээ. Болор хуримын ойд зориулж Кэтрин Зета-Жонс нөхөртэйгөө авахуулсан зургаа Instegram-д постолж, дараагийн 15 жилийг хамтдаа өнгөрүүлнэ хэмээн бичжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж