ОХУ тусламжийн онгоцоо АНУ руу илгээжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

ОХУ тусламжийн онгоцоо АНУ руу илгээжээ

ОХУ тусламжийн онгоцоо АНУ руу илгээжээ

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хамгийн их хохирч буй улсуудын нэг бол АНУ билээ. Тус улс халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна. Иймд коронавирусийн тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор ОХУ эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий нисэх онгоцоо АНУ руу илгээсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Мөн тэрбээр энэ дашрамд ОХУ-тай сайн харилцаатай байгаагаа онцолсон байна. Түүнчлэн Хятад улсаас тусламж хүлээн авч буйгаа ч мөн дурджээ.

Дэлхий даяар 200 улс орны 780 гаруй мянга хүн халдвар аваад байгаагийн 160 гаруй мянга нь АНУ-д бүртгэгдсэн байна. Мөн тус улсад нас барагсдын тоо 3000 давав. Харин ОХУ-д 1836 хүн халдвар авч, есөн өвчтөн нас баржээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд Даваа гариг (2020.03.30)-т утсаар ярьж, коронавирусийн халдвар, газрын тосны зах зээлийн нөхцөл байдлыг хэлэлцсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн жэ Интэй утсаар ярьж, тус улсаас тусламж хүссэн тухай хэвлэлүүд бичиж байсан юм. Хариуд нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин чадах чинээгээрээ туслахаа амлажээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж