Дуу чимээний бохирдол түүний хор уршиг

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Дуу чимээний бохирдол түүний хор уршиг

Дуу чимээний бохирдол түүний хор уршиг

Бидний амьдарч буй орчин ямар их бохирдлоор дүүрэн байдгийг та мэдэх үү? Хог хаягдал, хөрс, уснаас эхлэх энэ урт жагсаалтад гэрэл болон дуу чимээний бохирдол зайлшгүй хамаардаг. Эрүүл, саруул, тохь тухтай амьдрахад саад болдог эдгээр зүйлээс бид энэ удаад дууны бохирдлыг онцолж байна.

Учир нь дууны бохирдлыг хамгийн өргөн тархсан бөгөөд хамгийн төвөгтэй асуудал гэж үздэг. Хүн тухтай амьдрахад зайлшгүй шаардлагатай зүйл нь байгалийн чимээ давамгайлсан, дууны бохирдолгүй орчин юм.

ТЭГВЭЛ ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

Орчин үеийн дуу чимээтэй холбоотой өвчин эмгэгүүд нь зөвхөн хөгжмөөс шалтгаалахаа нэгэнт больжээ. Дуу чимээтэй орчинд амьдардаг хүмүүст цусны даралт ихсэх, дутуу жинтэй хүүхэд төрүүлэх гэх мэт сөрөг үр дагавар тулгарч байна.

Мөн дуу чимээнээс үүдэн аливаад төвлөрч чадахгүй байх, үүнээс шалтгаалан хангалттай нойр авахгүй байх зэрэг асуудлууд бий болжээ.

Нэг жишээ хэлэхэд, 2019 оны хоёрдугаар сард Bruitparif гэх Парис хотын орчны дуу чимээг хэмждэг ашгийн бус байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтарч нэгэн судалгаа хийжээ. Уг судалгааны тайланд Францын Иль-де-Франс мужийн хамгийн дуу чимээтэй хэсгийн (Парис хот багтана) иргэд эрүүл саруул байх гурван жилийн амьдралаа алдаж байгааг дурджээ.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Европ дахь салбараас гаргасан зөвлөмжид дээрх бүсийн иргэд чих шуугих, нойргүйдэх, судасны нарийсалтай болох, таргалах, чихрийн шижин тусах, дутуу төрөх, сэтгэн бодох чадвараа алдах өвчлөлд ихээр нэрвэгдэж байгааг тогтоосон байна.

ДЭМБ-ийн Баруун Европын орнуудад зориулсан зөвлөмжид замын хөдөлгөөний дуу шуугианы улмаас жилд хамгийн багадаа нэг сая хүн эрүүл саруул амьдрах боломжоо алддаг гэсэн тооцоо гарсан аж.

ТУРШИЛТ: Хивс дуу чимээ тусгаарладаг уу?

Олон улсын эрдэмтэд гэртээ дуу чимээнээс ангид амьдрах нэг арга нь хивсний хэрэглээг бий болгох гэж үздэг.

Тэгвэл бид нэгэн сонирхолтой туршилтаар хивстэй байхад дууны түвшин ахуйн нөхцөлд, байгууллага болон үйлчилгээний байгууллагад хэрхэн өөрчлөгдөж буйг туршиж үзлээ.

Эхний туршилтад бид зочид буудлын хонгилд бөмбөр байршуулж, тоглож үзсэн юм. Энгийн бөмбөрийн дууны түвшин дунджаар 100 дБ байдаг бөгөөд орчны тохижилт, тоглож буй хүнээс хамаарч 120 дБ хүрч болно.

Туршилтын явцад хивстэй болон хивсгүй шалны хоорондын дууны түвшин 30 хувиар зөрж байв. Бичлэгээс дууны харьцаа ямар болохыг үзээрэй.

Харин хоёр дахь туршилтад бид цахилгаан гитар ашиглаж, гитарын өсгөгчийг хоосон болон хивстэй хайрцгаар таглаж туршлаа. Цахилгаан гитарын өсгөгчийн дууны түвшнийг 50 хувь дээр тааруулж, сонсогдох чимээ нь 100 дБ-тэй тэнцэж байв.

Ингээд хоосон хайрцаг тавихад хайрцагны гадна сонсогдох чимээ 80 дБ-тэй тэнцэж байсан бол хивстэй хайрцгаар таглахад 50 дБ хүрч байлаа. Энгийн хүний амьсгалах чимээ 10 дБ байдаг бол хотын замын хөдөлгөөний чимээ 80 дБ хүрдэг. Ингэхдээ хүний сонсголд сөргөөр нөлөөлөхгүй байх хэмжээ нь 60 дБ-ээс доош байх ёстой.

Гурав дахь туршилтад бид хонгилоор алхах үед гарах чимээ хэрхэн буурахыг туршиж үзсэн юм. Эхлээд өндөр өсгийтэй гуталтай эмэгтэй хонгилоор нааш, цааш алхахад 20 метрийн цаана ч чимээ нь сонсогдож байсан бол хивсэн дээр алхахад чимээ огт байхгүй болж байв.

Харин дараа нь дугуйтай цүнхтэй залуу хонгилоор алхаж, туршилт хийхэд дууны түвшин нь 85 хувиар буурч байлаа.

ДҮГНЭЛТ

Энгийн туршилтаар та хивс үнэхээр дуу чимээ тусгаарладаг болохыг харлаа. Дуу чимээнээс ангид байх орчин нь гэр, ажлын байр байх боломжтой аж. Өөрөөр хэлбэл хивсний хэрэглээгээ нэмэгдүүлснээр дуу чимээний бохирдолд бага ч атугай өртөхгүй байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж