"Коронавирусийн халдварыг бүрэн эмчилж өгсөн эмч нартаа маш их баярлалаа" | News.MN

"Коронавирусийн халдварыг бүрэн эмчилж өгсөн эмч нартаа маш их баярлалаа"

"Коронавирусийн халдварыг бүрэн эмчилж өгсөн эмч нартаа маш их баярлалаа"

Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас халдвараар өвчилсөн хоёр иргэн эдгэж, эмнэлгээс гарч байгаа талаар өчигдөр /2020.03.30/ мэдээлсэн. Хүнд өвчнөөс салж, эдгэрсэн иргэнтэй ХӨСҮТ-ийнхөн уулзаж, баярын цэцэг гардууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ "Коронавирусийн халдвар авч эдгэсэн Монголын хоёр иргэн эмнэлгээс гарч байгаад бид урам авч байна. Эмч, өвчтөн хоёр нэг сэтгэлтэй байж энэ өвчнийг ялан дийлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн илгээсэн баярын цэцгийг дамжуулж байна. Танд эрүүл энхийг хүсье" гэв.

Иргэн: Коронавирусийн халдварыг бүрэн эмчилж өгсөн эмч нартаа маш их баярлалаа.

Posted by News.mn on Tuesday, March 31, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
110
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж