NBA тоглогчдын дунд 2k видео тоглоомын тэмцээн зохион байгуулна | News.MN

NBA тоглогчдын дунд 2k видео тоглоомын тэмцээн зохион байгуулна

NBA тоглогчдын дунд 2k видео тоглоомын тэмцээн зохион байгуулна

NBA тоглогчдын дунд 2k видео тоглоомын тэмцээн зохион байгуулна

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс лиг нь зогссон эдгээр өдрүүдэд тоглогчдын сагсан бөмбөгийн 2k видео тоглоомын тэмцээн зохион байгуулах болсноо зарлалаа. Энэхүү тэмцээн нь орон нутгийн цагаар энэ долоо хоногийн Баасан гаригт эхлэх ба 16 тоглогчтой 10 хоног үргэлжлэх тэмцээн гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Юта Жазз багийн Донован Митчелл болон саяхан Лос Анжелес Лэйкерс багаас хасагдсан ДеМаркус Казинс гэх зэрэг бүх одод тоглогчид оролцоно хэмээжээ. Финикс Санс багийнхан онлайнаар хоорондоо холбогдон 2k видео тоглоомын удахгүй зохион байгуулагдах тэмцээнийхээ бэлтгэлийг хийж байна.

Covid-19 цар тахлын улмаас NBA энэ сарын 12-ноос хойш лигээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон билээ. Даллас Маврикс багийн эзэн Марк Кьюбан лигийг зургадугаар сарын 1-нд эргэн ирнэ хэмээн үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж