Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар тохижуулна

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар тохижуулна

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар тохижуулна

Хот тохижилтын газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг эхлүүлэхээр болсон талаар мэдээлэл хийв.

Хотын дарга өнгөрсөн оны мөн үед Сүхбаатарын талбай бусдын болон хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байсныг цуцалж, талбайн эргэн тойрон олон цэцэрлэгт хүрээлэн, иргэдийн амралт зугаалгын төв байгуулна гэж зураг төслийн уралдаан зарласан билээ. Тус уралдаанд түрүүлсэн бүтээлээр холбогдох ажлууд хийгдээд, тун удахгүй цэцэрлэгийг тохижуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Хэвлэлийн хуралд Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэнсэлэм, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар оролцов.

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 05 хүртэл хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон байна.

Дээрх талбайг 2006 онд хувийн компанид эзэмшүүлээд, өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлжээ. Хотын засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн газрын бүтээн байгуулалтын талаар ард иргэдээс санал хүсэлт авч, уг бүтээн байгуулалтыг хийхээр болсон байна.

Хэвлэлийн хуралд оролцсон албаны төлөөллүүд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

"ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-ГИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

-Шинэчилсэн цэцэрлэгт хүрээлэнд албан ёсны нэршил бий юү?

-“Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”

-Тендэр зарласан уу?

-Засаг даргын захирамжаар нийслэлийн өмчит Хот тохижилтын газраар хийлгэхээр болсон.

-Хэдэн төгрөгийн өртгөөр тохижуулах вэ? 

-Нийт 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Ногоон байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй бөгөөд шилжүүлэн суулгана.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж