Хүн цуглуулахгүйн тулд тунгалаг цөөрмийн усыг хараар буджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Хүн цуглуулахгүйн тулд тунгалаг цөөрмийн усыг хараар буджээ

Хүн цуглуулахгүйн тулд тунгалаг цөөрмийн усыг хараар буджээ

Улс даяар хөл хорио тогтоосон ч Английн Харпур толгодын хуучин шохойн чулуун уурхай байсан газарт үүссэн тунгалаг цөөрмийг сонирхох инстаграмчдын хөл тасрахгүй байжээ. Тус цөөрөм маш тунгалаг цэнхэр устай учир "Цэнхэр нуур" гэх нэртэй болсон аж.

Харин цагдаа нар хүмүүс ирэхийг болиулахын тулд цөөрмийн тунгалаг усанд хар будаг асгажээ.

Өнгөрсөн долоо хоногт Английн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглосон билээ. "Хэрвээ хүмүүс дүрэм зөрчвөл цагдаа нарт дүрэм сахиулах арга бий" хэмээн өөрөө хүртэл халдвар авсан Борис Жонсон мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч хөл хориог үл тоомсорлон хүмүүс ашиглалтаас гарсан уурхайд ирэхээ болихгүй байсан хэмээн цагдаа нар мэдэгджээ. "Тиймээс бид цөөрмийг будаж, сэтгэл татам байдлыг нь үгүй хийх хүртэл арга хэмжээ авлаа. Гэртээ байцгаа" хэмээн Бакстоны цагдаагийн газар фэйсбүүк дээрээ мэдээлсэн байна.

Гэхдээ "Цэнхэр нуур"-ын усыг ийнхүү хараар будаж байгаа нь анхны удаа биш аж. Бакстоны ойролцоо буюу Лондоноос баруун умард зүгт гурван цаг яваад хүрэх газарт байдаг тус цөөрөм маш цэвэр, тунгалаг харагддаг ч мэргэжилтнүүд тус цөөрмийн усанд олон тооны хортой нэгдэл, мөн боломжит устөрөгчийн хэмжээ 11.3 байдаг (угаалгын цайруулагч бодист устөрөгчийн хэмжээ 12 байдаг) хэмээн тооцоолсон аж.

Цөөрмийн ойролцоох анхааруулах самбарууд усанд машин техник, үхсэн амьтан, хог бий хэмээн сануулдаг ч цөөрөмд хүн сэлэх зөрчил ихээр гардаг тул цагдаа нар цөөрмийн усыг ийнхүү олон удаа будаж, хүн сэлэхээс сэргийлж байсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж