Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд та "гэрийн даалгавар"-аа хийнэ үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд та "гэрийн даалгавар"-аа хийнэ үү?

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд та "гэрийн даалгавар"-аа хийнэ үү?

Хуульч Ч.Өнөрбаяр өнөөдөр /2020.03.31/  Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн талаар авах арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийх үеэрээ Засгийн газар огцрохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс хуульчийн хувьд байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд өмнө нь шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор Засгийн газар огцорно гэх байр суурийг илэрхийлж байсан юм.

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР:

-Монгол төрд Үндсэн хуулийг дээдлэх зарчим, ардчилсан Үндсэн хууль цаашид хэрэгжих үү гэдэг талаар ярих гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газар огцрох эсэх асуудал дагавар хуулиар зохицуулагдана гэсэн тайлбар өгсөн.

Нэгд, Засгийн газрын дөрвөөс доошгүй сайд нь давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн заалт дагавар хууль дээр биш Үндсэн хуульд энэ оны тавдугаар сарын 25-аас хэрэгжихээр заасан. УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө гэж Ерөнхий сайд хэлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагаж мөрдөх тогтоолыг УИХ-аас баталж, Ерөнхий сайдад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна гэж тогтоолд тусгасан. Тиймээс энэ бол Ерөнхий сайд танд өгсөн гэрийн даалгавар.

Хоёрт, Үндсэн хуульд бусад хуулиуд нийцдэг байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх хуулиар зохицуулж болно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн хэлсэн. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулах гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох вэ гэдгийг заасан байгаа.

Гуравт, УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэг нь танд бий. Тиймээс өөрөө тайлбараа хийж, яриасай гэж хүсч байна. Мөн Үндсэн хууль хэрэгжих өдрийг зурхай харж хэрэгжүүлэх биш Засгийн газар хайчинд оруулахгүй байхаар зохицуулах ёстой байсан. Тиймээс Ерөнхий сайдад санал хэлмээр байна. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, хуульд өөрчлөлт оруулах боломж байна. Засгийн газрын бүтцээ байгуулж, бүрэлдэхүүнээ давхар дээлийг нь тайлах боломж байна.

Үндсэн хуулийн дээгүүр төр алхах юм бол буруу жишиг тогтоно. Б.Чимид багшийн хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж хэрэгжүүлнэ үү.

Мөн тэрбээр “Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар та надтай нээлттэй мэтгэлцээч” гэсэн уриалгыг гаргаж байна гэдгээ энэ үеэр тодотгосон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж