Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.03.30/ коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ. Үүнээс өмнө найман нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид өчигдөр оройноос хяналт тавьж эхэлжээ.
Э.БУРАМ
Зочин 2020-03-31 192.82.67.239
архиа болиод ариутгагч хийж гадаадад зарья
/*-*/ 2020-03-31 49.0.212.165
Архиа ууж тасаа үсэрмээр байна ш дээ
Зочин 2020-03-31 202.170.69.98
Орон сууцны доор оршин суугчдын орцонд шахуу нээж ажилллууж байгаа 8 нэрийн дэлгүүрийг архи зарахыг хориглох
зочин 2020-03-31 122.201.19.99
Архи зарах нь байтугай үйлдвэрлэхийг хориглоё.
mgl 2020-03-31 202.9.40.76
arhi zarahaa boliochee.
Зочин 2020-03-31 66.181.178.197
орон сууцны 1 давхарт архи зардаг зөвшөөрөл байхгүй биз дээ? яагаад архи заруулаад байдаг юм бэ?!
Зочин 2020-03-31 202.55.188.91
Архийг хөл хорионы үед бүрэн хориглох хэрэгтэй. Архиа өдөр аваад шөнө уу гэж байгаа юм шиг
зочин 2020-03-31 66.181.181.92
22 цаг хэт орой байна. 18 цаг гэхэд архи зарахыг хориглох хэрэгтэй
Зочин 2020-03-31 103.14.36.18
Архи зарах нь байтугай үйлдвэрлэхийг хориглоё.
12345 2020-03-31 203.91.119.162
Захирамжинд 8-н нэри йн дэлгүүр гэсэн үг үсэг байна уу?
Зочин 2020-03-31 103.212.117.164
Баянгол дүүргийн 4-р хорооллын арын гэр хорооллуудын хүнсний дэлгүүрүүд груп тэтгэврийн дэвтэрийг барьцаалж хүмүүсийг архичин болгоод байна. Цагдаа нар тэдэнтэй ажиллаач Дэлгүүрээс архи аваад хогны мөнгөө төлөхгүй, хүчирхийлэл хийнэ. Хорооны дарга ажилтнууд ийм суурь зөрчлийг арилгаач. Дэлгрүүрийнхэн хүний дэвтэр барьцаалах эрхтэй юу
Хммм 2020-03-31 202.70.34.38
Ажиллах цагийг нь багасгахаар наад дэлгүүрүүдийн чинь ашиг орлого буурна биз дээ. Тэрний оронд нийслэлийн хэмжээнд 4 сарын 30 дуустал ахи, согтууруулах ундаа л зарахаа зогсоочих л доо.