Аюулгүйн зөвлөл анх удаа и-мэйлээр санал хураалт явуулав | News.MN

Аюулгүйн зөвлөл анх удаа и-мэйлээр санал хураалт явуулав

Аюулгүйн зөвлөл анх удаа и-мэйлээр санал хураалт явуулав

Аюулгүйн зөвлөл анх удаа и-мэйлээр санал хураалт явуулав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гариг (2020.3.30)-т гишүүн 15 орныхоо дунд и-мэйлээр санал хураалт явуулжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд биеэр цуглан хуралдахын оронд и-мэйлээр санал хураалт явуулсан нь энэ аж. Улмаар дөрвөн тогтоолын төсөл баталсан байна. Тухайлбал, Суданы Дарфур бүс нутаг дахь цэргүүдийг тавдугаар сарын сүүл хүртэл үлдээх, НҮБ-ын улс төрийн ажиллагааг Сомалид зургадугаар сарын 30-ныг хүртэл хадгалах зэргээр санал хураалт явуулжээ. Мөн Хойд Солонгосын эсрэг хоригийг хянаж буй НҮБ-ын мэргэжилтнүүдийн мандатыг 2021 оны дөрөвдүгээр 30 хүртэл сунгасан аж.

АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй Аюулгүйн зөвлөл сүүлд гуравдугаар сарын 12-нд хуралдаж, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны мандатыг сунгажээ. Өдгөө дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 идэвхтэй ажиллагаанд 120 гаруй орны 100 мянга гаруй цэрэг, цагдаа, иргэний мэргэжилтнүүд алба хааж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж