Үнэгүй ардчилал гэж хаана ч байдаггүй | News.MN

Үнэгүй ардчилал гэж хаана ч байдаггүй

Үнэгүй ардчилал гэж хаана ч байдаггүй

Үнэгүй ардчилал гэж хаана ч байдаггүй

-Ямар учраас сонгуульд мөнгө зарцуулах хэрэгтэй вэ-

Сонгуульгүй бол ардчилал үгүй. Сонгууль болон санал хураалт нь ардчиллын цөм юм. Сонгууль явагдаж сонгогчид саналаа өгч байж тэд төлөөлөгчдөө сонгож, өмнө нь сонгосон төлөөлөгчдөө сольдог. Иргэд сонголтоороо аль намд итгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, улс төрийн шийдвэрт нөлөөлж байдаг. Сонгууль яагаад тогтмол явагдаж байх ёстой вэ гэвэл хэнд, хэр удаан хугацаагаар төрийн эрх мэдлийг шилжүүлсэн бэ гэдэг нь иргэдэд ойлгомжтой байх ёстой. Эрх мэдэл цаг хугацааны хязгаарлалтгүй байх нөхцөлд эрх мэдлийг буруугаар ашиглахад амархан байдаг. Үүнийг батлах жишээ дэлхийгээр дүүрэн байна.

Улс орон, бүс нутаг, орон нутгийн өмнө тулгарч буй сорилтуудад тохирсон хариултуудыг өгөхийн тулд сонгогчид хоорондоо өрсөлдөгч нэр дэвшигчдийн дундаас сонгох боломжтой байвал хамгийн сайн. Нэр дэвшигчид ямар учраас тодорхой шийдвэрийг илүүд үзэж санал болгож байгаа, бусдыг нь яагаад тохирохгүй хэмээн үзэж байгаагаа тайлбарлах ёстой. Мэдээж ямар шийдвэрийг илүүд үзэх вэ гэдэг сонголтод улс төрийн намуудын үзэл баримтлал, чиг хандлага чухал үүрэгтэй. Иргэд нь нийгмийн баталгаатай хамгаалалд, төр нь хүчирхэг байх ёстой гэж үздэг улс төрийн намуудын хөтөлбөр хүн бүр өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг, татвар бага байх ёстой гэж үздэг зах зээлийн механизмуудыг дэмждэг улс төрийн намуудынхаас өөр байдаг. Мэдээж аль нэг намд харьяалалгүй бие даагч нэр дэвшигчид байж болно. Хамгийн чухал нь сонгогчид өрсөлдөгч намуудын хөтөлбөрүүд дундаас бодит сонголт хийх боломжтой байх юм.

Хүмүүст амьсгалах агаар хэрэгтэй байдгийн нэгэн адил ардчилалд сонгууль зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн онцгой нөхцөл байдал үүссэн үед л сонгуулийг хойшлуулж эсвэл дахин явуулж болно. Ковид-19 цар тахлын байдал сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл үүсгэх хүртэл хүндэрч болзошгүй юм. Саяхан Ковид-19 цар тахалд маш хүндээр нэрвэгдсэн Европын зарим оронд орон нутгийн сонгуулиудыг хойшлуулах эсвэл захидлаар санал хураалт явуулах шийдвэрт хүрсэн. Сонгуулийн санал авах байранд халдвар авах аюул их байна гэдэг шалтгаанаар сонгуулийг хойшлуулах эсвэл захидлаар саналаа өгөх шийдвэрт хүрсэн. Бодит нөхцөл үүсээд байгаа ч сонгогчдын эрхэд ноцтой халдсан шийдвэр учраас Засгийн газрууд нягт нямбай тайлбар хийх ёстой болсон. Шийдвэр шүүмжлэлгүйгээр өнгөрөөгүй, ялангуяа сөрөг хүчний намууд эрс шүүмжилсэн.

Тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна вэ? Олон хүн Монголын улс төрийн намуудын хооронд бараг ялгаа алга хэмээн шүүмжилдэг. Аль нам нь барууны үзэлтэй, аль нь зүүний үзэлтэй гэдгийг шууд ялгаад хэлчих хүн хэд байгаа бол? Ийм байлаа ч намууд хоорондоо ялгарахгүй байх нь ардчилал болон сонгуульд хортой бус харин ч иргэд санаанд нь таарахгүй, санал нийлэхгүй байгаа улстөрчдийг дахин сонгохгүй байх эрхээ эдлэх нь илүү чухал. Ардчилал хэзээ ч төгс байдаггүй. Гэхдээ зөвхөн ардчилал л засгийн эрхийг баригчдыг тайван замаар солих боломжийг олгодог. Улс төрийг өөрчлөхийг хүсэгч иргэн бүр сонгуульд саналаа өгөх ёстой! Ардчиллыг машинтай зүйрлүүлж хэлэх юм бол сонгууль бол машины моторын тос солихтой адил. Шинэхэн тос моторыг хамгаалдгийн адилаар сонгууль нь иргэдийн хувьд хээл хахуульд автсан, ард түмнээс сонгогдсон чадваргүй нэгнийг авьяаслаг, идэвх зүтгэлтэй, үнэнч шударга төлөөллөөр солих боломж юм. Энэхүү шинэчлэлийн механизм, улс төрд оролцох боломжид зөвхөн онцгой нөхцөлд л халдаж болно. Сонгуулийг хуулийн хугацаанд тогтмол явуулах нь хүн бүрийн ашиг сонирхолд нийцнэ. Учир нь, мөнгөөр авдаг гээд тосноосоо татгалзаж, хэт алгуурлавал бүтэн хөдөлгүүр солих зардал гаргах хэрэгтэй болно.

Монголын ардчиллын тосоо солих зардал хэр өндөр вэ? Нарийвчлан тооцоод харах юм бол тэгтлээ өндөр биш. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр ойролцоогоор 15 тэрбум зарцуулжээ. 2020 оны зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн зардалд 20,5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь сонгуулийн жилийн улсын төсвийн зардлын 0,15 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Энэ зардалд зөвхөн сонгуулийн зардал бус харин сонгуулийн соён гэгээрүүлэх, ардчиллыг сурталчлах, хүмүүсийг оролцоотой байхыг уриалах, идэвхжүүлэх зардал багтдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа нь мөн л ардчиллын нэг хэсэг. Ардчилал хүмүүсийн дэмжлэг, оролцоон дээр тогтдог. Сонгогчид сонгууль яаж явагддаг, хэн, хаана сонгуульд нэр дэвшихийг мэдэж байж л сонгуульд оролцоно. Ардчилсан сонгуулиар сонгогдсон Германы анхны төрийн тэргүүн Фридрих Эбертийн хэлснээр бол “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй” юм.

Монгол Улс сонгуульд техник ихээр хэрэглэдэг учраас үлдсэн бүх зардал нь техникийн зардал байдаг. Камер, дэлгэц, санал тоологч машинууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд их зардалтай. Үнэгүй юм нэгээхэн ч үгүй. Сонгуулийн үр дүнг луйвардах боломжийг хэнд ч олгох ёсгүй, тэгвэл энэ бүх зардлууд үргүй зардал болж хувирна. Сонгуулийн санал өгөх байрнаас гадуур Сонгуулийн хууль мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих боломж бараг байхгүй ч санал авах байранд чөлөөт, санал өгөх нууцлал хангагдсан байх ёстой. Сонгогч бүр санал өгөх кабинд ганцаараа, бусдын нөлөөгүйгээр саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн нөхцөлд сонгогчдын ардчилалд итгэх итгэлийг бэхжүүлж чадна.

Монголд болон бусад оронд ч сонгуулийн бодит өндөр зардал нь бусад буюу кампанит ажлуудад зарцуулагддаг бөгөөд энэ нь төрөөс гардаггүй. Харин сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчид ба улс төрийн намуудаас гардаг. Монголд улс төрийн намууд төсвөөс бараг мөнгө авдаггүй учраас хэдэн зуун нэр дэвшигчид өөрсдийн, бусдаас зээлсэн эсвэл бусдын хандивласан мөнгөөр сонгуулийн зардлаа санхүүжүүлдэг. Улс төрийн албан тушаалд нэр дэвшигчид хувийнхаа эрх ашгийн төлөө бус, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэгт олон нийт байнга эргэлзэж байдаг.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчид бүгдээрээ биш юм гэхэд зарим нэр дэвшигчийн хувьд сонгуульд оролцох нь хожим ашиг авчрах ёстой хөрөнгө оруулалт гэдэг таамаглал байнга дэвшүүлдэг. Ингэхээр хэтийн зорилго нь ойлгомжгүй, хувийнхаа мөнгөөр өртөг өндөртэй сонгуулийн кампанит ажил явуулдаг нь сонгуулийн зардлыг эрс нэмэгдүүлдэг. Олон хүн сайнтай муутай гэгчээр нийт нэр дэвшигчдийн дунд цөөнх болох ардчиллыг бизнес болгогчид сонгуулийн кампанит ажлын зардлыг тэнгэрт тултал өсгөдөг. Харин үнэнчээрээ яваа нэр дэвшигчид хөтөлбөр, санаагаа олны анхааралд хүргэхийн тулд мөн тэр хэмжээний зардал гаргаж хөлд нь чирэгддэг. Ардчиллыг бизнес гэж хардаг нэр дэвшигчид сонгуульд өндөр зардал гаргаад, зардлаа нөхөөд дээрээс нь нэмж өндөр ашиг олохын төлөө ажилладаг. Энэ нь бүх иргэд зөвхөн хувийн эрх ашгийн төлөө ажилладаг эдгээр улстөрчдийн балгийг үүрэхэд хүргэдэг.

Асуудлыг өөр өнцгөөс харвал олон улсын харьцуулалтаар Монгол улс ардчилалдаа бага мөнгө зарцуулдаг. Парламент нь жижиг. УИХ-ын гишүүдийнх нь цалин өндөр бус. Төсвөөс улс төрийн намуудад тун бага санхүүжилт өгдөг. Наанаа хэмнэвч цаанаа асар өндөр зардал гарч байдаг. Учир нь, бусад олон орны туршлага, судалгааны үр дүнгээс харахад улстөрчид болон улс төрийн намууд нь улс төрийн үйл ажиллагаагаа хувийнхаа эсвэл хандивын мөнгөөр санхүүжүүлдэг орнуудын улс төрчид, улс төрийн намууд авилгад хамгийн өртөмтгий байдаг. Улс төрийн хээл хахуулийн төлөөсийг байнга ард түмэн нь төлдөг. Авлигыг бууруулахын тулд төр нь төсвөөс улс төрийн намууд ба улстөрчдөө хувийн мөнгө, хандиваас хамааралт байдалд оруулахгүй байх хэмжээнд хангалттай санхүүжүүлдэг байх ёстой. Тэгсэн нөхцөлд улстөрчид, намууд иргэддээ илүү сайн үйлчлэх болно. Хамгийн хямдхан ардчилал, хамгийн шилдэг нь байх нь тун ховор юм.

Канадын Бритиш Колумбийн их сургуулийн Азийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор Жулиан Дийркс

Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-31 223.62.173.190

Tsag hugatsaand ni songuulia hijj yawuulah yostoi.songuuli hoishluulj bolohgvi

Avatar

Зочин 2020-03-31 202.126.88.198

Гэнэхэн дүгнэлт.

Avatar

Зочин 2020-03-31 64.119.25.88

Коронавирус Ардчилал гэж юу байдгийг ойлгуулж өглөө Ардчилал гэж ярьж байгаа хүмүүс л ханаж цадахаа мэдэхээ больсон хүмүүс л байхөө

Avatar

Зочин 2020-03-31 192.82.75.21

ҮНЭГҮЙ АРДЧИЛАЛ БИТГИЙ ХЭЛ ГАЖУУДСАН АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-03-31 103.229.122.226

Ардчилал зах зээлийг л магтаад байдаг гэтэл Монголд энэ замаар 30 жил явахад хүмүүс нь үгээгүй ядуу бүдүүлэг харанхуйгаараа дэлхийд алдаршсан үйлдвэрүүд нь уначихсан бүтээн байгуулалт гэж олигтой зүйлгүй газраа ухаж амиа зогоосон байдалтай бурахаас өөр чадах юмгүй гэхэд хилсдэхгүй Энэ одоо юунаас болоод байдаг байна аа

Avatar

Зочин 2020-03-31 103.11.192.34

Сонгуулийг хугацаанд нь явуулах нь зөв шүү. Ерөнхийлөгчийн амны зоргоор 30 жил тогтсон Монголын ардчилал сонгуулиас татгалзаж болохгүй. Энэ гаднын судлаачид яах аргагүй зөв дүгнэлт хийж байна.

Avatar

зочин 2020-03-31 66.181.161.8

Хараад байхад , ардчилалын буянийг амаараа гартал хүртсэн баагийнууд л ардчилалыг хамгийн их хараадаг юм . Америкад очичхоод л ардчилалыг хараагаад явдаг эргүү гарууд байдаг юм билээ …Хүнийл араншин юм дөө .. Монгол хүн ,, өөх өгсөн хүнтэй өглөө босоод л заргалддаг биз дээ ..

Avatar

Зочин 2020-03-31 93.26.122.49

Ардчилсан сонгууль гэдэг нь ард түмний амжиргааны түвшиний доройтолыг далимдуулан хий хоосон амлалт, мөнгө , эд бараагаар хахуулдаж санал авч төр захиргааны удирдлагыг авдаг / тайван замаар сонгогчдын дэмжлэгээр төрийн эргэлт хийдэг / арга болоод 30 шахам жил боллоо . Төрийн толгойд гарсан тэд төрийн хөрөнгөөр баяжиж , ард түмний амьдрал улам бүр доройтсоор байгаад ойлгох цаг болсон шүү .

Avatar

Нам бус 2020-03-31 202.179.25.255

30 жил үзлээ . Үр дүн нь юу байна. Элбэгдөржөөс өөр хүнд наад ардчилал мардчилал нээх хэрэгтэй эд биш байна.Цаашаа дахиад явбал бид өрнийхөө оронд улсаа өгөөд өөрсдөө зарц болно. Ядахдаа ууж идэж ханадаггүй энэ хэдэн өвөө эмээ нараас салая !

Avatar

Үнэн 2020-03-31 202.179.25.255

Ардчилал нэртэй үлгэрээ одоо болио ! Амийркууд нь өөрсдөө хамгийн муу засаглал гээд өөр арга олохгүй алцганж байхад энэд тэнгэрийн од мэт л ярих юм ! Монголчууд дэлхийг эзэлж байхдаа ардчилал энэ тэр гэсэн гадаад ном шашин номлогчыг тоосонгүй .байсан хэд нь барлаг байсан биздээ! Одоо түрийний бөөснүүд төрд гарч, төрөл дорд барлагууд нь номлогч болчоод байна. Сана сэр

Avatar

ардчилагч 2020-03-31 192.82.77.75

монголд ардчилал хэрэг байгаа юмуу нөхдөө хэлээд өгөөч

Avatar

Зочин 2020-03-31 124.158.111.6

Ацныхан ардчилал вэ? баруундаа очиж наадахаа ярь

Avatar

Зочин 2020-03-31 49.0.212.59

Энэ хүн гуай тэр Итали, Португалын дампуурсан төр байгуулдаг талаар судалмаар юм, сонгууль нь сайн болохоор тэгдэг юм байхдаа хэ хэ. Хэрэв төр улсдаа диполт гэдгийг зарладаг бол сунгууль ямар хэрэгтэй гэж. Нээрээ мөнгөний ардчилал хойно мөнгөө л ярих юм даа ха, ха … дэлхий их том байх аа

Avatar

Ард 2020-03-31 49.0.212.59

Энэ хүн гуай тэр Итали, Португалын дампуурсан төр байгуулдаг талаар судалмаар юм, сонгууль нь сайн болохоор тэгдэг юм байхдаа хэ хэ. Хэрэв төр улсдаа диплолт гэдгийг зарладаг бол сунгууль ямар хэрэгтэй гэж. Нээрээ мөнгөний ардчилал хойно мөнгөө л ярих юм даа ха, ха …

Avatar

Зочин 2020-03-31 103.80.210.183

нэр дэвших сонгох доо л сайн анхаарч 13-р зууны аргаараа хийж үз дээ.

Avatar

Зочин 2020-03-31 64.119.17.230

Ter ardchilaltaigaa dald or! Uuursdiiguu hichee ediin zasgiin aluurchid mini!

Avatar

Зочин 2020-03-31 202.126.89.184

өнөөдөр чи ардчиллыг харааж байгаа бол чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа авлигачид маргааш чамайг ардчиллыг үгүйлэн санахад хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж